solongonews
Хятад улс шинжлэх ухаан технологийн инновацийн их гүрэн болов
2018-02-26 20:12
Вань Ган: Хятад улс шинжлэх ухаан технологийн инновацийн их гүрэн боллоо.

Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас 26-ны өдөр Бээжин хотноо хэвлэлийн бага хурал зохион байгуулсан байна. Хурлын үеэр Хятадын Шинжлэх ухаан технологийн яамны сайд Вань Ган  хэлэхдээ:

- Хятад улс дэлхий дахинд нөлөөлөх хүчин бүхий шинжлэх ухаан технологийн инновацийн их гүрэн боллоо. Хятад улсын шинжлэх ухаан технологийн инновацийн түвшин нь олон улсын тэргүүний улсуудыг хурдтай зорьж байгаа. Үндэсний инновацийн хүчин чадал 2012 онд дэлхийн 20-р байранд жагсаж байсан бол 2017 онд 17 дугаар байранд оржээ. Өдгөө Хятад улсын хурдны төмөр замын урт нь дэлхийн хурдны төмөр замын бүх хэмжээний 60 гаруй хувийг эзэлж, сэргээгдэх эрчим хүчний цахилгаан гаргах хүчин чадал, цахилгаан үйлдвэрлэсэн хэмжээгээр дэлхийд тэргүүлэн, цахилгаан хөдөлгүүрт авто машин, шинэ эрчим хүчний авто машин үйлдвэрлэсэн ба ашиглаж буй хэмжээ нь дэлхийн 50 гаруй хувийг эзэлж байна гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХММС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл