solongonews
Хүрэн манжингийн ашиг тус
2021-01-19 15:45
Антиоксидант их хэмжээгээр агуулагддаг тул хүрэн манжин нь цусны эргэлтийг сайжруулж, эд эсийг хүчилтөрөгчөөр хангаж, энергийн түвшинг нэмдэг.

Амин дэм: Бетаин, фолийн хүчил, В бүлгийн витамин, бета-каротин, витамин С, төмөр, кали, магни, фосфор, натри, цайр.

Ашиг тус: Антиоксидант их хэмжээгээр агуулагддаг тул хүрэн манжин нь цусны эргэлтийг сайжруулж, эд эсийг хүчилтөрөгчөөр хангаж, энергийн түвшинг нэмдэг. Үүнээс гадна эслэг, нүүрс ус, байгалийн гаралтай сахар нь бие махбодыг удаан хугацааны туршид тасралтгүй эрчим хүчний эх үүсвэрээр хангадаг.

Өдөр тутам хэрэглэх хэмжээ: 100-150 гр.

Яаж хэрэглэх вэ: Салат хийж болно. Мөн манжин нь чанах үед тэжээллэг чанараа алддаггүй тул бүх төрлийн хоолонд хийж болно.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл