Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 02-р сарын 18-ны өдөр ээлжит интернэт хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулах хүрээнд, дотоод гадаадын аж ахуйн нэгж гэсэнгүй бүгд зах зээлийн дүрэм болон шударга зарчмын дагуу шударга, ил тод арга хэлбэрээр хамтын ажиллагааны бодитой төсөлд оролцох болно гэжээ.
Мөн тэрээр "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулах санаачилга бол эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилга болон дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болох юм, хамтдаа зөвшилцөн, хамтдаа байгуулан, хамтдаа хуваалцах "алтан дүрэм"-ийг баримталж, нээлттэй, багтаамжтай, ил тод байх хамтын ажиллагааны ойлголтыг баримтлах болно. Холбогдох төслийн сонгон шалгаруулалт нь олонд нээлттэй, ил тодоор явагдах болно. Аль нэгэн аж ахуйн нэгж бодитой төсөлд хэрхэн оролцох нь аж ахуйн нэгжийн зах зээлийн ажиллагаа болно, сонгон шалгаруулалтад ялалт байгуулах эсэх нь голцуу аж ахуйн нэгжийн өөрийн өрсөлдөх хүчнээс шалтгаалах юм гэжээ.
