2018 онд Тайландад 10 сая жуулчин аялжээ
2018-12-20 20:45
2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэхэд Тайландад аялсан Хятадын жуулчны тоо 10 саяд хүрч түүхэн шинэ рекордыг тогтоожээ.

Тухайн өдөр Хятадын Юүньнан мужийн иргэн Хэ Вэйшинь Тайланд улсын төв Bangkok хотын олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар 2018 онд Тайландад аялсан Хятад улсын иргэний тоо 10 саяд хүрсэн байна. Тайландын аялал жуулчлалын салбарынхан 19-ний өдөр олон улсын нисэх онгоцны буудалд арга хэмжээ зохион байгуулж, 10 сая дахь жуулчнаа угтан авч, Тайландад зорчсон Хятадын жуулчдын тоо түүхэн тэмдэглэл бүтээснийг тэмдэглэжээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх
