solongonews
Төв Ази руу хандивын эд материал илгээв
2020-04-15 15:59
Халдварт өвчний эсрэг хандивласан 260 мянган ширхэг эд материалыг ачсан Хятад-Европын галт тэрэг 04-р сарын 14-ний өдөр Хятад-Казахстан (Лянь Юньган) логистикийн хамтын ажиллагааны баазаас гарч, Төв Азийн орнуудыг зорилоо.

Эд материалд эмнэлэгт хэрэглэх маск, дулааны зураглал (thermal imager), хэт улаан туяаны термометр, хамгаалалтын хувцас хамрагдаж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (Лянь Юньган) Олон улсын ложистикийн хүрээлэн, Лянь Юньган боомтын хувьцаа эзэмшигч групп хамтран Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт хандан хандивлаж, гишүүн улс орнуудын шинэ коронавирусний эсрэг тэмцэхэд үзүүлж байгаа тусламж юм.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл