“Шэньжөү-12” нисэгчтэй сансрын хөлөг болон Тяньхэ үндсэн модультай холбогдов
2021-06-17 20:38
“Шэньжөү-12” нисэгчтэй сансрын хөлөг болон Тяньхэ үндсэн модультай холбогдов.

Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн албанаас “Шэньжөү-12” нисэгчтэй сансрын хөлөг нь тойрог замд орсны дараа тойрог замын төлөвийг амжилттай гүйцэтгэсэн. 2021 оны 06-р сарын 17-ны Бээжингийн цагаар 15:54 цагт автономит хурдан холболтын хэлбэрээр Тяньхэ үндсэн модультай амжилттай холбогдон, өмнө нь холбогдсон Тяньжөү-2 ачааны сансрын хөлөгтэй нийт гурван кабин (хөлөг онгоц) хослолыг бүрдүүлсэн байна. Холбох, залгах бүх үйл явц ойролцоогоор 6.5 цаг үргэлжилжээ. Энэ нь Тяньхэ үндсэн модуль нь тойрог замд гаргасны дараа анх удаа нисэгчтэй сансрын хөлөгтөй холбогдож байгаа тохиолдол юм гэж мэдээллээ.
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх
