solongonews
Гэрийн нөхцөлд хамрын харшлаас хэрхэн сэргийлвэл зохих вэ
2022-07-21 17:53
Хамрын харшлыг үүсгэж буй шалтгаанаар нь улирлын хамрын харшил, улирлын бус хамрын харшил гэж хоёр ангилдаг.

   Хамрын харшлыг үүсгэж буй шалтгаанаар нь улирлын хамрын харшил, улирлын бус хамрын харшил гэж хоёр ангилдаг.

     Улирлын ба улирлын бус хамрын харшил нь хамар битүүрэх, шингэн нус гоожих, хамар, тагнай, чихэн дотор загатнах, найтаалгах зэрэг харшлын шинжүүд илэрдэг. Хамрын харшил нүдний зовхины харшилтай хамт илрэх нь элбэг байдаг. Энэ үед дээрхи шинж тэмдгүүд дээр нэмэгдэн нүд загатнах, улайх, нулимс гарах, зовхи хавдах зэрэг шинжүүд илэрдэг.

     Улирлын хамрын харшил нь ургамлын тоосны харшлын хэлбэрээр тохиолдоно. Манай оронд хамрын харшлаар өвчлөх улирал нь хавар, зун намрын улирлууд байдаг. Ямар ургамлын тоосноос харшилтай болсноос хамаарч өвчилдөг. Зарим нэг хүмүүс мод, үет ургамал, хогийн ургамал зэрэгт аль алинд нь мэдрэгшил үүсч харшилтай болсон байдаг. Ийм хүмүүс хавар, зун, намрын турш харшлаар өвчилдөг. Манай орон далайн түвшингээс харьцангуй өндөрт оршдог. Хуурай уур амьсгалтай байдаг нь ургамлын тоос тархаж харшил үүсгэх нөхцөл илүү бүрддэг.

     Улирлын бус хамрын харшил нь гэр ахуйн тоосны бүрэлдэхүүн хэсгүүд, шавьж, мөөгөнцөр зэрэг агаарт тархдаг аллергинүүд хамар, нүдний салстан дээр бууж харшил үүсгэдэг. Энэхүү хамрын харшил нь ямар нэгэн улиралтай холбоогүй бөгөөд бүтэн жил тойрон үргэлжилж болдог.


 Хамрын харшлаас урьдчилан сэргийлэх аргууд

     Нэг. Хүйтэн усаар хамраа угаана. Эхлээд нусаа цэвэрлэж, дараа нь хүйтэн усаар хамраа угаана. Мөн өөртөө тохирсон хамар угаагчийг сонгон хэрэглэж болно. Энэ нь хамрын салст бүрхүүлийг хамгаалахад ашигтай байдлыг нэмэгдүүлээд зогсохгүй, хамрын хөндийд нуугдаж буй бактери, вирусыг арилгахад тусалдаг.

     Хоёр. Хүйтнээс сэргийлнэ. Хүйтэнд цочмог харшил үүсгэхгүйн тулд хүн бүр цаг агаарын өөрчлөлтөд анхаарч, хувцсаа цаг тухайд нь тохируулах хэрэгтэй.

     Гурав. Харшлаас урьдчилан сэргийлэх. Хамрын харшилтай өвчтөнүүд жил бүр тогтмол халдлагад өртөж, улирлын эхэн үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Харшил үүсгэгчээс салж, маск зүүж, хамгаалалтаа бэхжүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна, салхитай үед гадагш гарахаа багасгаж, чийглэг орчныг буй болгох нь харшил үүсэхээс сэргийлнэ.

     Дөрөв. Биеийн тамирыг сайжруулах. Цаг агаар сайхан үед гадаа зугаалан, дасгал хийж, дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Өрөөний цонхоо ойр ойрхон онгойлгож, агаарыг цэвэр байлгахын зэрэгцээ шим тэжээлийн хэрэглээг сайжруулан, хүнсний ногоо, жимс жимсгэнэ их хэмжээгээр хэрэглэж байх хэрэгтэй.

Найруулагч: Б.СУРНАА
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл