

"Эв нэгдэл, хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг эрэлхийлье" уриан дор Хятад-Өмнөд Азийн 7 дахь экспо Юньнань мужийн Күнмин хотод 08-р сарын 16-ны өдөр нээгдлээ.
Хятад-Өмнөд Азийн 7 дахь экспод 85 улс, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөгчид, зочид төлөөлөгчид, мөн 30 мянга гаруй дэлгэн үзүүлэх худалдаачид онлайн болон оффлайнаар оролцож байна. 08-р сарын 20-нд өндөрлөх 7 дугаар экспог Хятадын Худалдааны Яам, Юньнань мужийн ардын захиргаа хамтран зохион байгуулж, Өмнөд Ази, Зүүн өмнөд Азийн орнууд, “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцааны хэлэлцээр”-ийн гишүүн орнууд оролцож байна. Энэ нь Хятад, Өмнөд Азийн орнуудын эдийн засаг, худалдааны 2023 оны чухал арга хэмжээний нэг юм. Экспогийн гол орон Балба, зочин улс Мьянмар болж байна. Үзэсгэлэнд 15 павильон ажиллаж байгаа бөгөөд Хятад-Өмнөд Азийн хамтын ажиллагааны 4-р форум, технологийн шилжүүлэлт, инновацын хамтын ажиллагааны 4-р хурал, бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн гишүүн орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтын 2-р чуулга уулзалт, эдийн засаг, худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол зэрэг олон арга хэмжээ зохиогдож, Хятад болон Өмнөд Азийн орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хөгжлийг дэмжих юм байна.


