solongonews
Хятад, Орос, Монголын хоорондох хэлэлцээрийг зөвшөөрөв
2018-04-18 21:50
Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын УИХ-аар Олон улсын хурдны зам тээврийн Хятад, Орос, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшөөрсөн байна.

   Энэ нь Хятад, Орос, Монгол гурван улсын эдийн засгийн коридорын хүрээн дэх төвийн авто замын төсөл Монгол Улсад эхэлсний эрх зүйн үндэслэл болохыг харуулж байна.

   2016 оны 06-р сард зөвшөөрөгдсөн “Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор байгуулах төлөвлөгөөт хөтөлбөрт” замын дэд бүтцийн хөгжлийг ахиулж, гурван тал хамтран ажиллах чухал салбарыг хөгжүүлэх болно. Мөн оны 12-р сард гурван улс олон улсын хурдны замын тээврийн Хятад, Орос, Монголын  Засгийн газрын хооронд хэлэлцээр байгуулсан байна.

    Төвийн авто замын Монгол дахь хэсэг нь Дорноговь аймгийн Замын-Үүдээс нийслэл Улаанбаатараар өнгөрч, Монгол-Оросын хил дэх Алтанбулагт хүрэх болно.

    Замын нийт урт нь 1000 гаруй километр үргэлжлэх бол тендерийг Монгол Улсын Чингис хаан групп авчээ. Хөрөнгө оруулалтын хувьд 10 тэрбум ам.долларт хүрч байгаа аж.

    

 

 

 

 

 

 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Эрээний засгийн газрын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл