Гадаадын 74 хүүхдийг үнэ төлбөргүй эмчилжээ
2017-12-30 21:15
Хятадын Улаан загалмайн нийгэмлэг энэ сарын 29-ний өдөр 2017 оны ажлын тайлангаа гаргав.
2017 онд тус нийгэмлэгээс "Нэг бүс нэг зам"-ын хүрээнд зохион байгуулсан архаг өвчтэй хүүхдүүдийг эмчлэх "Тэнгэрийн элчийн аян"-ы дагуу төрөлхийн зүрхний гажигтай Афганистаны 21, Монгол Улсын 53 хүүхдийг Хятадад үнэ төлбөргүй эмчилж өгчээ.
Тайланд тэмдэглэснээр, 2017 онд Хятадын Улаан загалмайн нийгэмлэгээс Торгоны замын Энэрлийн сан байгуулсан нь төр улсын “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилготой юм. Энэ жил тус төслийн хүрээнд олон улсын хүмүүнлэгийн олон төсөл хэрэгжүүлж, 9 багийг томилон, давхардсан тоогоор 63 удаа олон улсын тусламжийн арга хэмжээнд оролцуулжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
