Хятадын Зам тээврийн яамнаас мэдээлснээр, Улсын баярын үеэр Хятадын авто замаар 210 сая орчим, усан замаар 7.2 сая орчим зорчигч тээвэрлэх төлөвтэй байна. Энэ нь 2021 оны мөн үетэй харьцуулахад хуурай замынх 30 орчим буурч, усан замынх 16 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.
Нийтийн аялал нь ихэвчлэн гадагш жуулчлах, садан төрлөө эргэхэд чиглэгдэж байгаа бөгөөд мужийн доторх ойрын болон дунд зайн аяллын эзлэх хувь харьцангуй их, муж дамнан хол аялах байдал өмнөх жилүүдийнхээс багассан байна. Хувийн машинаар аялах, ойр хавиараа аялах нь нэмэгдэж, том, дунд хот хоорондын авто замын сүлжээ оргил үедээ хэсэгхэн түгжрэл бий болж, хөдөлгөөний ачаалал нэлээд их байх болно. Мөн Улсын баярын хугацаанд Хятадад үндэсний хэмжээний автозамаар өдөрт дунджаар 38-40 сая тээврийн хэрэгсэл зорчих нь 2021 оны мөн үеийнхээс 20-24 хувиар буурах төлөвтэй. 10-р сарын 01-нд бараг 45 сая орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсоноор оргил ачааллыг бий болгох юм байна.
