solongonews
Гадаад оюутнуудад ашигтай гурван сайхан мэдээ
2021-03-18 11:24
Хоёр чуулганаар гаргасан гадаад оюутнуудад ашигтай гурван сайхан мэдээ

XIII-р сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын IV чуулганы сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И гадаад оюутнуудтай холбоотой гурван сайн мэдээг зарлав.

Нэг. “Хаврын вакцины үйл ажиллагаа”-г зохион байгуулж, хилийн чанадад байгаа хятад оюутнууд вакцин хийлгэхэд тусална.

Тодруулбал, "Хаврын вакцин" арга хэмжээ нь 50 гаруй оронд оршин сууж буй Хятадын иргэдийг тухайн улс орны вакцинжуулалтын төлөвлөгөөнд хамруулах боломжийг олгоно. Гадаад оюутныг багтаасан Хятадын харьяат иргэд холбогдох улс оронд вакцин хийлгэх боломжтой бөгөөд Хятадад сурдаг гадаад оюутнууд ч орон нутагтаа Хятадын вакциныг хийлгэх боломжтой юм байна.

Хоёр. “Олон улсад зорчих эрүүл мэндийн гэрчилгээ”-г гаргаж, гадаад оюутны эрүүл мэнд, аюулгүй байдлыг баталгаажуулна.

Тодруулбал, Улс орнууд вакцинжуулалтаа түргэсгэхийн хэрээр вакциныг харилцан хүлээн зөвшөөрөх нь олон улсын эрүүл мэндийн кодыг харилцан хүлээн зөвшөөрөхийн үндсэн агуулга болжээ. "Олон улсад зорчих эрүүл мэндийн гэрчилгээ" вичатын мини програмын Хятад хувилбар 03-р сарын 08-нд албан ёсоор ашиглалтад орсон. Эрүүл мэндийн гэрчилгээ нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хилийн шалгалтад тусалж, гадаад оюутнуудын хил дамнан зорчих аюулгүй байдлыг хангаж чадна. Улмаар ирээдүйд гадаад оюутнууд хил гарахад илүү дөхөм хялбар болно.

Гурав. "Хятадын консул" аппликейшнг сурталчилж, гадаадад суугаа консулын "үүлэн үйлчилгээ"-г бүх талаар хөгжүүлнэ.

Тодруулбал, Уг аппликейшн ашиглалтад орсны дараа гадаад оюутнууд ажил шийдэхийн тулд консулын газарт очих шаардлагагүй болно. Төслийг 2021 оны 05-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл