“Бүс ба зам” бол дэлхий дахинд тустай “хөгжлийн бүс”, ард түмэнд ашигтай “аз жаргалын зам” гэдгийг сэтгэл хөдөлгөм үлгэр, үйл явдлууд нотолсоор байна.
Цахим сүлжээний төв байгуулж, итгэл найдварын үр тарьлаа
Кенийн нийслэл Найроби хотоос 20 км-ийн зайд орших Гисурай /Githurai/ 44 дүүрэг бол доод, дунд орлоготой иргэд оршин амьдардаг харьцангуй том дүүрэг юм. Тус дүүрэг дэх нэгэн хуучин байранд алсын зайн сургалт явуулдаг “Konnect Hub” нэртэй интернет төв байрладаг. Бямба гараг бүрийн үдээс хойш 11 настай Левин Чама товлосон цагтаа энд ирж алсын зайн сургалтад оролцдог. Дэлхийн өнцөг булан бүрээс багш нар хүүхдүүдэд хэл, соёл, математик зэрэг хичээлүүдийг заадаг. Энэхүү онлайн сургалтад хамрагддаг дэлхийн олон орнуудын хүүхдүүд мөн чөлөөт цагаараа эх нутгийнхаа өнгө үзэмж, соёлыг онлайнаар хуваалцдаг бол Чама ч мөн адил Кени улсынхаа хоол хүнс, нутгийн зан заншлыг хүмүүст цахимаар танилцуулдаг байлаа.
“Konnect Hub” интернет төв нь Хятадын иргэн Жөү Таогийн Кени улсад үүсгэн байгуулсан “Ahadi Wireless Limited” компаний нэг хэсэг юм. Найроби хотын зах дахь доод, дунд орлоготой өрхийн хүүхдүүдэд алсын зайн боловсролын үйлчилгээ үзүүлэх зорилготой.
Жөү Тао:
- Эхэндээ бид зөвхөн дижитал үйлчилгээний төв байгуулах зорилготой байсан. Гэхдээ интернет төв байгуулвал хүн хүний хооронд, хүн нийгмийн хооронд, аж ахуйн нэгж болон хорооллын иргэдийн үйлчилгээний хоорондох уялдаа холбоог илүү сайн нэгтгэхээс гадна, үүгээрээ цонх болгон орон нутгийн иргэдэд гаднах орчныг илүү сайн ойлгоход ашигтай гэдгийг судалгааны явцад мэдсэн. Энэ маш их утга учиртай мэт санагдсан гэж ярьлаа.
Найроби хотод Гисурай 44 дүүрэг мэт доод, дунд орлоготой дүүрэг, хороолол цөөн бус байдгийн улмаас боломжийн үнэ бүхий интернет үйлчилгээ асар их эрэлт хэрэгцээтэй байдаг. 2018 онд “Ahadi Wireless Limited” компани нь “China Telecom” компанитай хамтран орон нутгийн иргэдэд зардал багатай утасгүй интернет сүлжээний үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Улмаар төрөл бүрийн хөнгөлөлттэй багцуудын үйлчилгээг гаргахаас гадна, орон нутгийн 5-15 насны хүүхдүүдэд онлайн платформоор дамжуулан алсын зайны сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг “Konnect Hub” интернет ажиллуулсан байна.
- 2020 оны эхээр “Konnect Hub” интернет төв албан ёсоор ашиглалтад орсон. Анхны нээлттэй хичээлдээ бид орон нутгийн их сургуулийн хоёр оюутныг урин боловсрол хүртэж ирсэн туршлагаас нь хүүхдүүдтэй хуваалцаж, “Мэдлэг хувь заяаг өөрчилдөг” гэдэг ёсыг ойлгуулахыг зорьсон. Тус арга хэмжээний дараа нэгэн хүүхэд тухайн өдрийн хичээлийнхээ ололт амжилтыг баяртайгаар дүгнэн хэлэхдээ:
- Хичээл зүтгэлийн үр дүнд хүссэн зүйлээ олдог юм байна. Энэ бол хөрсөнд булагдсан үртэй адил юм гэж ярьсан. Ирээдүйд тэд өөрсдийн хичээл зүтгэлээр илүү сайн үр дүнд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна гэж Жөү Тао хэллээ.
“Konnect Hub” төв өнөөг хүртэл Гисурай 44 дүүрэг болон өөр нэгэн дүүрэгт нийт 65 мянган утасгүй интернет хэрэглэгчтэй болоод байна.
- Хятад, Африкийн хамтын ажиллагааны хүрээнд интернет ашиглан Африкийн ард түмнийг Хятад болон дэлхийтэй илүү сайн холбохыг хүсэж байна гэж Жөү Тао ярьж байлаа.
Борооны ус хуримтлуулан “Ногоон Бүрд” бүтээлээ
Хавар цаг ирж, Кувейтийн баруун хойд хэсгийн элсэн цөлийн гүнд өвөрмөц “ногоон бүрд” босов. Гурван сая гаруй ногоон хэсгээс бүрдсэн борооны ус цуглуулах систем нь Мутра Шинэ хотын “Хөвөн хот”-ын бүтээн байгуулалтад тусламж үзүүлж байна.
Мутра хотын орон сууцны дэд бүтцийн бүтээн байгуулалт нь Хятад, Кувейтийн “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны гол амьжиргааны төсөл юм. Төсөл хэрэгжиж эхэлсний дараа Кувейтийн 400 мянган оршин суугчдын орон сууцны асуудлыг шийдэж чадна. Үүнд, нийт найман гудамж, дүүргийн туслах дэд бүтцийг Хятадын эрчим хүчний барилгын Гэжөүба групп хариуцжээ. Өнөөдөр Хятад, Кувейтийн ажилчдын хамтын хүчин чармайлтаар борооны ус хуримтлуулах системийг барьж байгуулах ажил эрчимтэй өрнөж байна.
Кувейтэд бороо хур багатай учраас хотын ус зайлуулах системийн байгууламж анхаарлын төвд ордоггүй. Хааяа орох их борооны улмаас хот суурин газар усанд автаж, заримдаа бүр оршин суугч иргэн амь насаа алдах тохиолдол гардаг. Мутра шинэ хот дахь борооны ус цуглуулах системийн байгуулалт нь Кувейтийн Засгийн газраас тус улсын хотжилтын бүтээн байгуулалт дахь анхны жишээ болжээ.
Энэхүү төслийн борооны ус цуглуулах систем нь асар том цар хүрээг хамарсан байдаг. Нийт 650 мянган шоо метр талбай бүхий 52 усан сантай. Тэдгээрийн дотор 10 мянган шоо метрээс дээш талбайтай 39 усан сан бий. Хамгийн том нь 20 мянган шоо метр хүрдэг. Усан санд эмх цэгцтэй байрлуулсан “Дөрвөлжин хэсэг”-үүд нь борооны ус цуглуулах системийн гол бүтэц бөгөөд “Хөвөн хот”-ын бүтээн байгуулалтын чухал тулгуур болдог. Борооны улиралд гудамж, дүүргүүдийн доор байрлуулсан усан сан нь газрын гадаргын борооны усыг үр дүнтэй хуримтлуулж, 48 цагийн дотор хуримталсан усыг газарт шингээдэг. Ирээдүйд эдгээр усан сангууд нь Мутра шинэ хотын усны нөөцийг дахин боловсруулах, экологийн орчныг хамгаалахад үйлчлэх болно.
Хятад, Кувейтийн ажилчдаас бүрдсэн инженерийн баг Кувейтийн их сургуультай хамтран элсэн цөлд борооны ус цуглуулах, усан сангийн системийн технологийн томоохон судалгаа, хэрэглээг хийж, аж үйлдвэр, сургууль, судалгааны гүн гүнзгий уялдаа холбоог сайжруулж байна.
Өнөөдөр өргөн уудам элсэн цөл дэх Мутра хотод олон олон оршин суугчид шинэ амьдралаа эхлүүлээд байгаа юм.
- Хятадын компаниуд цар тахлын эсрэг тэмцлийн хугацаанд янз бүрийн хүндрэл бэрхшээлийг туулан, төслийг амжилттай дуусгаж, хүлээлгэн өгсөнд баярлаж байна. Манай шинэ байшин энд баригдаж эхэлсэн гэж иргэдийн төлөөлөгч Халид баяртайгаар ярьлаа.
Шинэ гинжин гүүрээр аз жаргалтай амьдралын зүг урагшаа
Касчина бол Балбын Гандаки мужийн Марсиангди /Marsyangdi/ III тосгоны иргэн. Тосгоны урд байрлах Максиангди гол Аннапурна уулыг хоёр хуваан олон мянган жилийн турш урссаар иржээ. Голын эсрэг талд Максиангди VII тосгон байрладаг. 20 км-ийн зайд орших Бешичар суурингийн хамгийн том зах дээр хүрэхэд зайлшгүй дамжин өнгөрөх буудал болсон байна.
Өмнө нь III тосгоны оршин суугчид VII тосгонд, эсвэл түүнээс цаана байрлах захад очихын тулд завиар, эсвэл тойруу замаар явах шаардлагатай байв. 1990-ээд оны эхээр орон нутгийн Засгийн газрын тусламжтайгаар Марсиангди голыг сундлан гинжин гүүр байгуулсан нь Марсиангди III тосгоны оршин суугчдын гол гатлах цорын ганц дөт зам болсон байна. Касчина VII тосгоны сургуульд сурахын тулд энэ гүүрээр тоо томшгүй олон удаа явсан түүхтэй. Сургуулиа төгсөөд тэрээр барилгын газар ажилд орж, мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах дээр хааяа цагийн ажил хийдэг байхдаа VII тосгоны нэгэн бүсгүйтэй гэрлэн суужээ.
Нэг л мэдэхэд 30 гаруй жил өнгөрч, борооны элэгдэл, геологийн гамшгийн нөлөөгөөр гинжин гүүрний хоёр талын тулгуур багануудад ан цав үүсэв.
Ачаа хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах үүднээс гүүрээр гарах хүмүүс “Хөнгөн ачаа”-тай явж, зах дээр аваачин зарах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зөвхөн гурван дугуйт машинаар ачиж, тойруу замаар явдаг болсон байна.
Гүүр хуучирч, тосгоны иргэдийг гол гатлахад нөлөөлсөн гэдгийг мэдсэн “POWERCHINA” группын Балба улс дахь Марсиангди усан цахилгаан станцын компани орон нутгийн иргэдэд илүү аюулгүй шинэ гүүр байгуулж өгөхөөр шийджээ. Тус усан цахилгаан станц Балба улсын хэмжээн дэх Хятадын компаниас судлан, бүтээн байгуулж, ажиллуулахыг нэгтгэсэн анхны цогц төсөл юм. Улмаар Балбын усан цахилгаан станцын түүхэн дэх товлосон хугацаанаасаа өмнө цахилгаан эрчим хүчээр хангаж чадсан анхны төсөл. 2017 онд ашиглалтад орсныхоо дараа Балбын үндэсний цахилгаан сүлжээг таван хувийн тогтвортой эрчим хүчээр хангаж, нийслэл Катманду болон аялал жуулчлалын Покхара хотын эрчим хүчний хангамжийг эрс сайжруулсан.
Орон нутгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр гүүр барих төслийг тун удахгүй эхлүүлэв. Касчина аавтайгаа, мөн тосгоны 10 гаруй оршин суугчид гүүр барих багт идэвхтэй элсэв. Гурван сарын дараа Марсиангди голыг сундалсан цоо шинэ гинжин гүүр босож, орон нутгийн Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өглөө.
Өнөөдөр Касчина болон тосгоны иргэд чанар сайтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ голын цаадах зах руу зөөвөрлөж борлуулах боломжтой болжээ.
- Хүү маань хэдэн жилийн дараа сургуульд явахдаа голыг амархан туулах боломжтой боллоо. Амьдрал минь улам сайжрах нь лавтай гэж Касчина ирээдүйдээ итгэл дүүрэн ярьж байна.
