solongonews
Сүүлийн 10 жил Хятад дэлхийн эдийн засгийн хөгжилд жилд 30 гаруй хувиар нэмэр оруулж байна
2023-12-13 18:30
Сүүлийн 10 жил Хятад дэлхийн эдийн засгийн хөгжилд жилд 30 гаруй хувиар нэмэр оруулж байна

     Хятад улс сүүлийн арван жилд дэлхийн эдийн засгийн тогтворжуулагч төдийгүй хөдөлгөгч болж байна. эдийн засгийн нийт хэмжээ Дэлхийн эдийн засгийн 12.3 хувийг эзэлж байсан бол өдгөө 18 гаруй хувийг эзэлж, дэлхийн эдийн засгийн хөгжилд жилд 30 гаруй хувиар нэмэр оруулж байна.

Энэ он бол Хятадын эдийн засаг цар тахлын дараа сэргэж хөгжсөн анхны жил. Гадна талын дарамт, дотоодын хүндрэлийг амжилттай туулж, ДНБ эхний гурван улиралд  91 их наяд 302 тэрбум 700 сая юань болов. Энэ нь үл хувьсах ханшаар тооцвол өмнөх жилийн мөн үеэс 5.2 хувь нэмэгдэж, жилийн дүнгээр 5 хувийн дундаж өсөлттэй байх төлөвтэй байна.

Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага болон ОУВС Хятадын эдийн засгийн өсөлтөд хийсэн төсөөллөө нэмэгдүүлж байна. Хятадад суугаа  ОУВС-ийн ахлах төлөөлөгч Стивен Барнетт:

- Хятад улс дэлхийн эдийн засгийн хамгийн том мотор байсаар бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэг хувийг эзэлж байна гэж хэлэв.

Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний газрын албан тушаалтан:

- Хятадын эдийн засаг уян хатан чанартай, хүрэлцэхүйц нөөц хүчтэй, зохицуулалт хийх уужим орон зайтай, хэтийн төлөв цэлгэр тавиун. Бид урт хугацаанд тогтвортой хөгжих хүчин чадалтай. Бид шинэ хөгжлөөрөө дэлхийн эдийн засагт шинэ хөдөлгөгч хүч болж, шинэ боломж олгох болно гэж хэллээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл