solongonews
Буухиа шуудангийн үйл ажиллагаа эрхлэх хэмжээ 40 хувиар нэмэгдэв
2021-08-17 12:17
Буухиа шуудангийн үйл ажиллагаа эрхлэх хэмжээ 40 хувиар нэмэгдлээ.

   Саяхан Үндэсний шуудангийн газар Хятад улсын шуудангийн салбарын үйл ажиллагааны байдлыг нийтлэв. Оны эхний долоон сард Хятад улсын буухиа шуудангийн үйл ажиллагаа эрхлэлтийн хэмжээ өнгөрөгч оны мөн үеэс 40 гаруй хувиар нэмэгдэж, эрчимтэй өссөн байна.

   01-07 дугаар саруудад Хятадын экспресс шуудангийн үйлчилгээний компаниуд нийт 58 тэрбум 330 сая ширхэг илгээмжийг хүлээн авч илгээсэн нь өмнөх оны адил хугацааныхаас 42.9 хувиар нэмэгдэж, бизнес эрхлэлт нь нийт 566 тэрбум 940 сая юаний орлого бүтээсэн нь өнгөрөгч оны мөн үеэс 24.7 хувиар өссөнийг статистикийн тоо баримт харууллаа. Үүнд хөдөө тосгоны бүс нутаг дахь илгээмж, экспресс илгээмжийг хүлээн авсан, илгээсэн хэмжээ 20 тэрбум ширхэгээс давсан байна. Энэ оны эхний хагас жилд Хятадын шян суурингийн буухиа шуудангийн үйлчилгээний цэгүүдийн хамарсан үзүүлэлт 98 орчим хувьтай байна. 

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл