solongonews
Хэвлэл мэдээллийн агуулга бол гол цогц
2016-06-26 22:24
Хөххотын радио телевиз хорооны дарга Фен Хайлүн: - Хэвлэл мэдээллийн агуулга бол гол цогц юм.

Хөххотын радио телевиз хорооны дарга Фен Хайлүн

       Нийгмийн хөгжлийг дагаад сонин, радио, телевизийн үзэгч хэрэглэгчид  өдрөөс өдөрт цөөрч байна. Хятад улсын монгол хэлний мэдээ мэдээллийн сайт, Солонго сайт зэрэг монгол сайтууд байгуулагдсанаас хойш дэлхийн  өнцөг буланд байгаа монгол уншигчид цахим ертөнцөөр дамжин улсын дотоод гадаадын байдалтай танилцаж чадах боллоо. Үүний ач гавьяаг шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тэмдэглэх ёстой. Гэхдээ уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрэгцээнээс гарлаа гэсэн ухагдахуун биш. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийн хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангах гэвэл заавал орчин үеийн дэлхийн зэрэглэлийн хөгжсөн техник хэрэгслийг ашиглаж, өөрийн агуулгаа уншигчиддаа дамжуулах шаардлагатай боллоо.

Шинэ уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээ мэдээллийн агуулга бол хамгийн чухал. Агуулга нь хэзээ ч гол цогц нь байх ёстой. Хэдий шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн илтгэх хэлбэр нь өөр өөр боловч агуулгыг гол цогц болгон нэгдүгээр байранд тавих ёстой. Хэлбэр болон техник хэрэгсэл бүхэн цөм агуулгадаа үйлчилж, техник хэрэгслийн өөрчлөлтөөр дамжин агуулга нь хувирч болохгүй гэсэн юм.   

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл