Дорнод аймагт үл мэдэгдэх шингэн зүйл ууж хордсон өвчтөнүүдэд эрчимт эмчилгээ хийж байна
2016-11-28 11:01
Үл мэдэгдэх шингэн зүйлийг архи гэж уусны улмаас хордсон өвчтнүүдэд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Дорнод аймагт ажиллаж буй мэргэжлийн багийн эмч нартай цахим хурал хийж, өвчтөнүүдийн эмчилгээний талаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Одоогоор 24 өвчтөнийг илрүүлж, таван өвчтөнд гемодиализ эмчилгээнд оруулаад байна. Өвчтнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай байна гэж мэргэжлийн багаас мэдээллээ.
Цаашид ард иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх мөн сэрэмжлүүлэг, мэдээллийг эрчимтэй зохион байгуулах талаар мэргэжлийн байгууллагуудад чиглэл өглөө.
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
