
“Цоор дуу нь монгол үндэстний хамгийн эртний бөгөөд өвөрмөц хэв намба бүхий ардын дууны тоглох хэлбэр юм. Эрэгтэй хоолойгоор дуугарч эрэгтэй дуучин дуулдаг.
Цоор дууны урлагийн хэлбэрийг дөрвөн төрөлд ангилна. Халх, Ойрд, Хорчин цоор ба Авга цоор гэх зэрэг бий.
Авга цоор хамгийн анх үүсэхдээ дууны үг байсангүй. Зөвхөн уран бүтээлчид хоолойгоороо мөрөн голын түлхлэн давалгаалах дуу, мод шугуйн дуу цууриа, түмэн агтын төвөргөөн зэрэг дууг дууриан дуугардаг байв. Хожим нь цоор дуу дууны үгтэй болсон төдийгүй ганц хүн дуулж байснаа дагуулан дуулах, ээлжлэн дуулах буюу олон хүн хамтран дуулах зэргээр өөрчлөгдөн хөгжсөн юм.
Цоор дууны агуулга нь төв ихэмсэг, даруу хэрнээ гүн ухаанлаг. Амьдралд энгийн найз хоорондын уулзалтад дуулахгүй, хайрын дуу, егөөдсөн дуутай хутгаж дуулахгүй ёсон бий. Төр гүрний дайллага цайллага, овоо ус тахих ба ихэс язгууртан албан тушаал дэвших зэрэг сүр хүчин бүхий том хэлбэрийн олон нийтийн арга хэмжээний үеэр цоор дууг дуулдаг. Тэр ч байтугай дуучин нь цэвэр цэмцгэр хувцаслах ёстой. Монгол эр хүн хүндэтгэлийн эд зүйлээ бүрэн өмсөж зүүж, цээж тэнийн тайзны төв буюу монгол гэрийн төв дунд тоглоно. Цоор дууны хөгжмийн ая маш чанга дарааллын дагуу дуулагдана. Төрийн ёслолд хамгийн эхэнд “Эртний цагаан”-ыг дуулж дараа нь “Нар мэт мандах”-ыг дуулах бол хамгийн сүүлд “Эзэн богт Чингис хаан” дуугаар жаргаах жишээтэй.
Шилийнгол аймгийн Авга хошуунд өргөн түгсэн дуунуудад “Эртний цагаан”, “Алтан арал” , “Хан дэлхий”, “Эзэн богд Чингис хаан”, “Цэвэр сайхан хээр” зэрэг байдаг байна.
