solongonews
Ирээдүйн үйлдвэр: Шинэ салбар шинэ хөдөлгүүр
2020-06-11 20:37
Ирээдүйн үйлдвэр: Шинэ салбар шинэ хөдөлгүүр

Гуандүн мужийн Дүнгуань хотын Далан сууринд байрладаг Хятадын спаллатын нейтрон эх үүсвэр
  Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЛЮ ДАВЭЙ

                    
    Бээжин хотын зарим ахмад настнууд асрамж үйлчилгээний байгууллагуудад Ухаалаг чанга яригчаар хооллох зэрэг үйлчилгээгээр үйлчлүүлэх боломжтой болов. Чанша хотын зарим зам дээр иргэд гар утсаар жолоочгүй такси дуудаж үйлчлүүлэх боломжтой. Шанхай, Шэньжэний зарим эмнэлгүүдэд эмч нар оношилгоонд туслах хиймэл оюун ухааны эмнэлгийн дүрсний шинжилгээ болон бусад технологийг ашиглаж эхэлсэн. Гирин хотод гахай тэжээдэг үйлдвэр удирдах ухаалаг систем ашиглаж тэжээл бордоо боловсруулах болон бусад төрлийн ажлуудыг хийж байна.
Хиймэл оюун ухаан нь технологийн судалгаа, хэрэглээ өргөжихийн хэрээр зөвхөн түгээмэл ойлголт төдийгүй, холбогдох технологиуд олон салбарт хурдтай хөгжиж, энгийн хүмүүсийн амьдралд орж ирж байна. "Ухаалаг эдийн засаг" Хятад улсад хурдтай хөгжиж байна. Энэ оны 03-р сарын 04-ний өдөр ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хороо цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах, эдийн засаг, нийгмийн үйл ажиллагааг тогтворжуулахад чиглэсэн өнөөгийн гол ажлуудыг судлах хурал хийлээ. Шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалт хурдсаж, ухаалаг эдийн засгаар төлөөлүүлсэн ирээдүйн шинэ салбар бидний амьдралд гүнзгий нөлөөлж, амьдралыг өөрчилж байна. Ирээдүйн шинэ салбар улам хөгжиж, эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгүүр болж байна.
         Шинэ салбар шинэ боломжуудыг бий болгодог
    2018 оны 09-р сард Давосын Зуны 12-р форум "Ирээдүйн ажил эрхлэлт-2018" тайланг гаргав. Ирээдүйд автоматжуулалтын технологи, ухаалаг технологийг хөгжүүлснээр 75 сая ажлын байр солигдоно гэж тайланд дурдсан байна. Гэхдээ тус тайланд компаниуд машин ба хүний хоорондын хөдөлмөрийн хуваагдлыг дахин төлөвлөснөөр нэмж 133 сая шинэ ажлын байр бий болно. Энэ нь 2022 он гэхэд 58 сая шинэ ажлын байр нэмэгдэх болно гэсэн үг юм.
    Автоматжуулалтын технологи, ухаалаг технологи нь хиймэл оюун ухаантай шууд холбоотой. Цахилгаан хувьсгал нь цахилгаанчин, төмөр замын ажилчид, автомашины жолооч гэх зэрэг шинэ ажил мэргэжлүүдийг бий болгосонтой адил мэдээллийн хувьсгал нь программистууд болон онлайн худалдаачид зэрэг шинэ мэргэжлийг бий болгосон. Бээжингийн Гуанхуа менежментийн сургуулийн Санхүүгийн салбарын дэд профессор Тан Яа:
- “Шяншуай Хятад улсын баялгийн тайлангийн 25 лекц"-д дүн шинжилгээ хийж, "2020-2022 онуудад Хятад хиймэл оюун ухааны мэргэжилтний хэрэгцээ таван саяас дээш байх болно. 2019 онд бас зарим компаниуд докторантаар сурч буй оюутнуудыг хиймэл оюун ухаан, том өгөгдөл болон бусад холбогдох мэргэжлийн чиглэлээр жилд нэг сая юаний цалинтай ажилд авах үзэгдэл нь хиймэл оюун ухаан болон бусад шинэ ажил мэргэжлийн хүчтэй урсгалыг тусгаж чадна гэж хэллээ. 
Үүний нэгэн адил Боловсролын яам, Үндэсний бүтээн байгуулалт, шинэчлэлийн хороо, Сангийн яамнаас магистрантурын сургалтыг өргөжүүлэн хөгжүүлж, хиймэл оюун ухааныг "Үндэсний гол салбарт ажиллуулах өндөр түвшний авъяастнуудыг хөгжүүлэх төлөвлөгөө”-нд дэмжлэг үзүүлэх хүрээнд багтсан болно.
    Гуравдугаар сард Хүний нөөц, нийгмийн хамгааллын яам, Зах зээлийн хяналт удирдлагын газар, Үндэсний статистикийн товчоо хамтран ухаалаг үйлдвэрлэлийн инженер техникч, аж үйлдвэрийн интернэтийн инженер техник, виртуал бодит инженерчлэлийн техникч, гинжин хэлхээний үйл ажиллагааны менежер, хангамжийн сүлжээний менежер, онлайнаар томилох хүргэх ажилтан, хиймэл оюун ухааны дасгалжуулагч багш, цахилгаан ба цахим бүтээгдэхүүний байгаль орчныг хамгаалах байцаагч, бүх хэвлэл мэдээллийн оператор, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч, амьсгалын замын эмчилгээний эмч, төрөлхийн гажиг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын зөвлөхүүд, нөхөн сэргээх, туслах технологийн зөвлөхүүд, дрон суурилуулалт засварын ажилчид, төмөр замын иж бүрэн засвар үйлчилгээ, угсармал барилгын ажилчид зэрэг 16 шинэ ажил мэргэжлийг зарласан байна.
Энэ багцад зарлагдсан шинэ ажил мэргэжлүүдийг хүний нөөц, нийгмийн хамгааллын яамнаас мэргэжлийн ангиллын мэргэжилтнүүд, үнэлгээ хийх олон тооны шинэ мэргэжлийг сонгон шалгаруулах саналуудыг стандарт, журмын дагуу чандлан зохион байгуулдаг гэж Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны холбогдох албаны хүн хэлэв. Цахим мэдээллийн хэрэгслүүдээр нийгэмд мэдэгдэж, холбогдох хэлтэс, нийгмийн бүхий л салбарын санал бодлыг хүлээж авсны дараа шинэ хэлбэрийн үйлдвэрлэл, орчин үеийн үйлчилгээний аж үйлдвэр гэсэн хоёр салбарт төвлөрүүлэн байрлуулах болно.
    Технологийн шинэчлэлтээс үүдэн үйлдвэрлэлийн салбарт ухаалаг үйлдвэрлэл, аж үйлдвэрийн интернэтийн салбарт томоохон дэвшил гарч, ухаалаг үйлдвэрлэлийн инженер техникийн ажилтан, аж үйлдвэрийн интернэт инженерийн техникч зэрэг шинэ мэргэжлүүд гарч, холбогдох ажилтнуудын тоо хурдтай өсөж байна. Өндөр хурдны төмөр зам, дрон үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж, хүмүүсийн байгаль орчныг хамгаалах мэдлэг дээшилж, төмөр замын иж бүрэн засвар үйлчилгээ, дрон суурилуулалт, засвар үйлчилгээ эрхэлдэг ажилчид, цахилгаан, электрон бүтээгдэхүүний байгаль орчныг хамгаалах байцаагч зэрэг шинэ ажлууд гарч ирэв. Нэмж дурдахад орчин үеийн үйлчилгээний салбар эрчимтэй хөгжиж байгаа нь шинэ ажил мэргэжлүүдийг бий болгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ихээхэн эрэлт хэрэгцээ шинэ ажил эрхлэлтийг бий болгов.

04-р сарын 07-ны өдөр Чүнчиний өндөр технологийн бүсийн чанарын хяналтын үндэсний баазад техникийн ажилтнууд автомашины хяналт шалгалтын талбарт бие даасан жолоодлогын функцийг туршиж байна  Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ТАН И


Ухаалаг эдийн засаг хөгжлийн шинэ хөдөлгүүр болж байна
    Цар тахлын үед биеийн халууныг ухаалгаар хэмжихээс эхлээд онлайн хичээл, гэрийн оффис, алсаас эмчлэх зэрэг эдгээр шинэ технологиудыг ашиглах нь бидний үйлдвэрлэл, амьдралд олон шинэ өөрчлөлтийг авчирсан юм. Шинэ технологи гарч ирснээр 5G сүлжээ, хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн интернэт зэрэг шинэ дэд бүтцийн хөгжлийн асар том боломж байгааг харуулж байна.
Судалгааны байгууллага болох CCID-ээс гаргасан "Хятад улсын ухаалаг эдийн засгийн хөгжлийн чиг хандлага ба хэтийн төлөв-2019"-д хийсэн дүн шинжилгээнд ухаалаг эдийн засаг нь үүлэн тооцоолол, том дата, интернэтийн зүйлс, хиймэл оюун ухааны технологи, blockchain гэх зэргийг үндсэн технологи болгон ашигладаг. Түүнчлэн техник хангамж, ухаалаг үйлдвэрлэл, ухаалаг ложистик, жолоочгүй машин, ухаалаг хотууд болон бусад хувилбаруудыг төлөвлөсөн.
    2019 оны 05-р сард Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны орлогч эрхлэгч Линь Няньшиү Тяньжинд зохиогдсон Дэлхийн хиймэл оюун ухааны гуравдугаар хурлын үеэр:
- Хиймэл оюун ухаан хэрэглээ болон өргөн нэвтрэлтийн цэг рүү ойртож байна гэж хэллээ. 
    Технологийн компани, тэргүүлэгч аж үйлдвэрүүд ухаалаг эдийн засгийн эргэн тойронд төлөвлөгөөгөө сайжруулж байна. 2019 оны 06-р сарын байдлаар Хятад дахь хиймэл оюун ухааны компаниудын тоо 1200-аас давж, "Ухаалаг +" шинэ загвар, шинэ бүтээгдэхүүн, шинэ хэлбэрүүд байнга гарч ирж байна.
Үүний зэрэгцээ Хятадын орон нутгийн засаг захиргаа хиймэл оюун ухааны үйлдвэрлэлийг хурдасгаж байна. Одоогийн байдлаар Үхань хот, Чанша хот зэрэг олон хотууд ухаалаг тээврийн хэрэгслийн туршилтын талбайг байгуулсан. Хиймэл оюун ухааны инновацийн хэрэглээний туршилтын газрууд Шанхай, Шэньжэнь, Жинань, Чиндао зэрэг хотод аль хэдийн суурьшжээ. Шинжлэх ухаан, технологийн яам өмнө нь 2023 он гэхэд үндэсний хиймэл оюун ухааны инновацийг хөгжүүлэх туршилтын 20 шинэ бүс байгуулахаар төлөвлөж байсан баримт бичгийг гаргасан.
Baidu-ийн дарга, гүйцэтгэх захирал Ли Яньхүн:
- Одоо дэлхий нийт инновацийн ногдол ашгийн шинэ шатанд орж байна. Хиймэл оюун ухаанаар удирддаг ухаалаг эдийн засаг нь эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгүүр болох болно. Шинэ ногдол ашгийн үед хиймэл оюун ухаан нь хүн, компьютерийн харилцан үйлчлэл, дэд бүтэц, үйлдвэрлэлийн хэрэглээний гурван түвшнээс нийгэм, эдийн засаг, амьдралд өргөн цар хүрээтэй нөлөө үзүүлэх болно. Эдгээр нь хүн төрөлхтний эдийн засгийн бүтэц, үйлдвэрлэлийн харилцааг өөрчилж, илүү бүтээлч, эрч хүчтэй эрин үеийг бий болгоно гэж үзэж байна.
    2019 онд БНХАУ-ын холбогдох техникийн чиглэлээр хөрөнгө оруулалт 2.2 их наяд юаньд хүрч, OECD/Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага/ улсын дунджаас  давж, дэлхийд хоёрдугаарт жагссан. Өнгөрсөн оны 10-р сарын байдлаар Хятадын хиймэл оюун ухааны патентын мэдүүлгийн тоо нэмэгдэн 440 гаруй мянга болж, дэлхийд эхний эгнээнд жагсав. Үүний зэрэгцээ Хятадын Засгийн газар технологийн хөгжилд ихээхэн ач холбогдол өгч, инновацийг идэвхтэй бий болгож байна. Мэдээлэл нь үйлдвэрлэлийн чухал хүчин зүйл болохын зэрэгцээ зах зээлд цааш нь чиглүүлэх зорилгоор "Хятадын Төрийн зөвлөлийн зах зээлд суурилсан илүү оновчтой тогтолцоог бүрдүүлэх санал”-д оруулсан. 
- Нэмж дурдахад, Хятад улс үйлдвэрлэл, хэрэглээний дэлхийн хамгийн том зах зээл ба олон тооны судалгааны ажилтнуудтай. Эдгээр нь хиймэл оюун ухааныг хөгжүүлэх илүү сайн хэрэглээний хувилбаруудыг бий болгож, Хятад улсын үйлдвэрлэлийн шинэчлэлтийг хурдасгах болно. Хятад улсын иргэд ухаалаг эдийн засаг, ухаалаг нийгмийн давуу талыг хамгийн түрүүнд хүртэх юм гэж Ли Яньхүн хэлсэн байна.

       5G нь дижитал эдийн засгийг сэргээнэ

05-р сарын 04-ний өдөр Аньхүй мужийн Люань хотын Жефан зам ба Ваньши замын уулзварын ойролцоо Хятад Телеком компаний Люань салбарын ажилчид 5G суурь станцын тоног төхөөрөмжийг суурилуулж байна
 Зургийг: ТЯН КАЙПИН 


    Хятад улсын Үйлдвэр, мэдээллийн технологийн яам 5G-ийн арилжааны явцыг хурдасгаж, 5G сүлжээний бүтээн байгуулалтын төлөвлөгөө боловсруулж, 5G суурь станц барих ажлыг хурдасгаж байна.
    03-р сарын 06-ны өдөр Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам 5G сүлжээ зэрэг шинэ дэд бүтцийг төлөвлөх тухай судлах зорилгоор 5G-ийг хөгжүүлэх ажлыг хурдасгах тусгай хурал хийлээ. Түүнчлэн Үйлдвэр, мэдээллийн технологийн яам "5G хурдасгасан хөгжлийг дэмжих тухай мэдэгдэл" гаргаж, 5G сүлжээг барих ажлыг хурдасгах, 5G хэрэглээний модулиудын боловсруулалтыг хурдасгах, аж үйлдвэрийн үйлдвэрлэл зэрэг хэрэглээний цар хүрээг дэмжих санал гаргав.
  Үйлдвэр, мэдээллийн технологийн яамны дэд сайд Чэнь Жаошюн:
- 5G бол эдийн засаг, нийгмийн дижитал, ухаалаг өөрчлөлтийг дэмжиж буй шинэ дэд бүтцийн шинэ түлхүүр зүйл. Энэ нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, үйлдвэрлэлийг дахин эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, хэрэглээг дэмжих, шинэчлэхэд туслах, эдийн засгийн хөгжилд шинэ гинетик энерги гаргахад ихээхэн хүчин чадалтай юм гэж үзэж байна.
Huawei-ийн ерөнхийлөгч Жао Мин:
- 4G-ээс 5G-д хүрснээр хурд нэмэгдэхээс гадна, мэдээлэл нь үнэхээр үр дүнтэй хурдан болох боломжтой. 5G нь дотоодын технологийн компаниудыг 100 тэрбумын зэрэглэлийн томоохон зах зээлд оруулах болно.
    БНХАУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны хүрээлэнгээс 2017 онд гаргасан "5G эдийн засаг ба нийгмийн нөлөөллийн цагаан баримт бичиг"-т дурдсанаар оператор компаниудын 5G сүлжээний тоног төхөөрөмжид оруулсан хөрөнгө оруулалт 2020 он гэхэд 220 тэрбум юаниас давж, төрөл бүрийн үйлдвэрүүд 5G тоног төхөөрөмжид 54 тэрбум юаниас илүү хөрөнгө зарцуулна. 2030 он гэхэд 5G нь нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.3 их наяд юань, эдийн засгийн нэмүү өртөгт 2.9 триллион юаньд хүрч, 8 сая ажлын байр бий болгоно.
    GSMA /Гар утасны холбооны системүүдийн дэлхийн холбоо/ 03-р сарын 17-ны өдөр гаргасан цуврал тайлангаас харахад Хятадын оператор компаниудын 5G-д их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний ачаар аж ахуйн нэгжийн хэрэглэгчдийн 5G-ийн урам зориг нэмэгдэж, Хятад улс 5G барилгын салбарт дэлхийд тэргүүлж байна.
    Хятад улсын Мэдээллийн Эдийн Засгийн Нийгэмлэгийн орлогч дарга, Бээжингийн Шуудан Харилцаа Холбооны Их Сургуулийн профессор Люй Тинжие:
- Өнөөгийн хамгийн том хандлага бол технологийн чиг хандлага бөгөөд технологийн чиг хандлагын хамгийн ердийн зүйл бол бидний явж өнгөрүүлж байгаа 5G гарц юм. 5G нь дижитал эдийн засгийг сэргээж, 10 жилийн дараа нийгмийн хөгжлийг ч өөрчлөх болно гэж хэллээ.
- Бүх талуудын хамтарсан хүчин чармайлтаар Хятад улсын 5G-ийн хөгжил тодорхой үр дүнд хүрч, одоо хөгжлийн сайн үндэс суурьтай болжээ гэж Хятадын Мэдээлэл, Холбооны Судалгааны Академийн дэд дарга Ван Жычинь хэлсэн байна. 5G эрин үе ирснээр хүмүүст зөвхөн өндөр хурд, бага зардалтай интернэт хэрэглэх боломж олгоно. Ухаалаг терминал, ухаалаг гэрийн тавилга зэрэг олон төрлийн хэрэглээний бүтээгдэхүүнийг шинэлэг байдлаар гаргаж, хэрэглэгчийн хэрэглээг ихээхэн баяжуулан, цахим худалдаа, төрийн үйлчилгээ, онлайн боловсрол, онлайн үзвэр үйлчилгээ зэрэг олон тооны шинэ бүтээгдэхүүн бий болгоно.
- 5G сүлжээний бүтээн байгуулалт нь инженерийн байгууламж, суурь станц, цахилгаан хангамж болон бусад дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс гадна, үйлдвэрлэлийн өөрчлөлт, шинэчлэлтийг хийлгэж, үйлдвэрийн өөрчлөлт, барилгын үйл ажиллагаа, системийн шинэчлэл, техникийн сургалтад олон хөрөнгө оруулалтыг чиглүүлэх болно. 2025 он гэхэд 5G сүлжээний бүтээн байгуулалтад 1.2 их наяд юаний хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байна. Хуримтлагдсан хөрөнгө оруулалт 3.5 их наяд юаниас давах болно гэж Ван Жычинь хэллээ.

Зохиогч: ЯН ЖЮНЬ ФЭН
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл