ӨМӨЗО-ны Байгаль орчныг хамгаалах товчооноос саяхан 12 хянан шалгах баг байгуулж Аж үйлдвэрийн паркын байгаль орчныг хамгаалах дэд бүтэц ба бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлын тусгай шалгалт хийж, ӨМӨЗО ба түүний хараанд байгаа бүх аж үйлдвэрийн паркад мөрдөн байцаалт хийнэ.
Хууль сахиулах тусгай шалгалтын ажлыг сайн хийж гүйцэтгэх үүднээс “ӨМӨЗО ба түүний хараанд байгаа бүх аж үйлдвэрийн парк бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлын тусгай шалгалтын ажлын хөтөлбөр”-г нээсэн ба хянан шалгагч нарт зориулсан сургалт хийлээ. 05 дугаар сарын 11-ний өдрөөс 20-ны өдрийг хүртэл ӨМӨЗО ба түүний хараанд байгаа бүх аж үйлдвэрийн паркын бохир ус цэвэрлэх байгууламж барилга, хээрийн бүтээн байгуулалтын байдал ба аюултай хог хаягдлыг устгаж байгаа байдал зэрэг тал дээр тухайн газарт нь очиж шалгахаар дамжин шалган байцаалт хийжээ. Аж үйлдвэрийн паркын дэд бүтцийн бүтээн байгуулалт, аюултай хог хаягдлыг хадгалах, устгах, аж үйлдвэрийн паркын бохирыг цэвэрлэх зэрэг талын ажлыг бүрэн дүүрэн ойлгох, Хүрээлэн буй орчны эрсдэлийг арилгахын тулд цаг хугацааны асуудлуудыг олж мэдэн, хяналтын ажлыг үр дүнтэй сайн хийхийг батална.
