Шилийн хотын Монгол үндэстний 2-р бага сургуулийн 6.1 ангийн зан үйлийн хичээл 5 дугаар сарын 25-ны өдрийн үдээс өмнө Эрдэнэ овоон дээр орох сургаар очиход, монгол үндэстний хувцас гоёлоороо гоёсон хүүхдүүд нэгэн ахмад багшийг тойрон зогсож, овооны тахилгын зан үйлийн тухай тайлбарлан ярихыг нь амтархан сонсож байлаа.
Үндэстнийхээ зан үйлийг илүү сайн ойлгуулж эзэмшүүлэх үүднээс сурагчдаа зохион байгуулан, Эрдэнэ овоонд хүрч, газар дээр нь бодит зан үйлийн хичээл орохоор болж, аймгийн зан үйл судлаач Доржсүрэн багшийг урьж, овооны тахилгын зан үйлийн тухай хичээллүүлж байгаа нь энэ аж. Энэ удаагийн зан үйлийн хичээлд 6.1 ангийн сурагчид оролцсоноор барахгүй сурагчдын эцэг эх, сургуулийн багш нар ч хүрэлцэн ирж оролцсон байна.
Зан үйлийн хичээл дээр Доржсүрэн багш сурагчдад овооны тахилгын зан үйл, цээр ёс зэргийг нарийн танилцуулан тайлбарлажээ.
Ангийн багш Жиньхуар багш: - Монгол хэлний сурах бичиг дээрх Жигдэнванжилийн “Бурхан Халдуны салхин” гэх хичээлийг заах явцад сурагчдад овооны тахилгын зан үйлийг ойлгуулахын тулд газар дээр нь бодит зан үйлийн хичээл болгохоор хийлээ гэж байв.
Энэ удаагийн зан үйлийн хичээлээр дамжин сурагчид овоо лусын соёлын талаар зохих хэмжээний ойлголттой болсноор барахгүй үндэстний соёл иргэншлийг ойлгон эзэмших урам зориг нь ч хөвчлөгдсөн байна.
