solongonews
Хайрын элчүүд хойно хойноосоо хатуу дайнд мордоцгоолоо
2020-02-17 12:48
Хайрын элчүүд хойно хойноосоо хатуу дайнд мордоцгоолоо.

Хөлөнбуйр хот, Тунляо хот, Ордос хот, Бугат хот болон Хянган аймгаас томилсон 20 эмч, сувилагчид 02-р сарын 15-ны өдрийн 11 цаг 20 минутад Хөххотын Цагаан суварга онгоцны буудлаас морджээ. Тэд Өвөр Монголоос Хүбэй мужийн Жин Мэнь хотын эмчилгээний ажилд туслахаар явж буй эмчилгээний багийн хоёрдугаар ээлжийн гишүүд бөгөөд Жин Мэнь хотын "COVID-19"-тэй тэмцэх өмнө фронтод хүрч эмч, сувилагчийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэн хайр халамжаа өргөх болно.

“Ү Хань чармай! Хятад улс чармай!” гэх уриа хашгирч, Хүбэй мужид тусламж үзүүлэх Өвөр Монголын эмчилгээний багийн тавдугаар ээлжийн 100 эмч, сувилагч 02-р сарын 15-ны өдрийн 22 цаг 30 минутад Хөххотын Цагаан суварга онгоцны буудлаас мордлоо.

Хүбэй мужид тусламж үзүүлэх Өвөр Монголын эмчилгээний багийн зургаадугаар ээлжийн 112 гишүүн 02-р сарын 16-ны өдрийн үдээс хойш Хөххотоос мордож, Хүбэй мужийн "COVID-19"-тэй тэмцэхэд тусална.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл