solongonews
”Дэлхийн мисс”-ийн тэмцээний албан ёсны санал асуулга эхэллээ
2016-11-20 22:22
Хэрэв бид уг санал асуулгад түрүүлбэл финалын өдөр Алтангэрэлийн Баярцэцэг ”Шилдэг 10”-т автоматаар орох юм.

"Дэлхийн мисс"-ийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа  Алтангэрэлийн Баярцэцэгийг танилцуулж байна. Энэ тэмцээнд эх орон нэгтнээ дэмжин оролцох боломж та бидэнд бий. Эгэл жирийн бид хүртэл компьютерийнхаа ард суун Баярцэцэгтээ тусалж болно. 

2016 оны 11 сарын 20-ноос "Дэлхийн мисс"-ийн тэмцээний албан ёсны санал асуулга эхэллээ. Та бид 1 сая санал авахын төлөө бүгдээрээ монгол бүсгүйгээ дамжицгээе.

Алтангэрэлийн Баярцэцэг "Хэрэв бид уг санал асуулгад түрүүлбэл финалын өдөр "Шилдэг 10"-т автоматаар орох юм. Бид энэ жил 3 долоо хоногийн дотор 1 сая санал авах хэрэгтэй, тэгвэл уг шалгуурт түрүүлэх боломжтой. Таны санал бүр бид бүхний амжилтыг урагш ахиулна" гэж тайлбарлажээ. Өмнө нь Вьетнамын мисс 1 сая санал авч тэргүүлж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Та хүсвэл доорх 3 аргаар саналаа өгөөрэй. Үүний тулд одооноос эртхэн аппликейшнээ татаж суулгаарай.

1.Вэб cайт  http://www.missworld.com/contestants/Mongolia2/ Энэ сайт руу ороод "VOTE FOR ME" гэсэн товчийг дарна. 

2. IPhone App Store-с "Miss World" аппликейшн татаж суулгана. Contestants гэсэн хэсгээс Монголоо олоод VOTE дарна. 

3. ANDROID Уг линкээр аппликейшнээ татна: http://www.apkmonk.com/app/com.missworld.app/ - Contestants гэсэн хэсгээс Монголоо олоод VOTE дарна.

Сайхан монгол бүсгүйдээ АМЖИЛТ хүсч, ТҮРҮҮЛЭЭРЭЙ гэж ерөөе! 

Найруулагч: Э.ТУЯА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл