Дасгал хөдөлгөөн нь биеийн жинг хянах, цусны глюкозын хэмжээг бууруулахад тустай. Мөн дасгал хөдөлгөөн хийснээр чихрийн шижинтэй хүмүүст зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл багасдаг.
ЧШ-тэй өвчтөн ямар дасгал хөдөлгөөн хийх нь тохиромжтой вэ?
Дасгал нь хүчилтөрөгч шаардсан (аэроб) болон хүчилтөрөгч шаарддаггүй (анаэроб) дасгал гэж 2 төрөл байдаг.
Аэроб дасгал:
Явган алхах
Усанд сэлэх
Дугуй унах
Бүжиглэх
Богино зайн гүйлт
Анаэроб дасгал:
Энэ хэлбэрийн дасгал нь их хүч шаардсан булчингийн сунгалтын дасгалууд юм.
Ж нь: Хүндийн өргөлт
Мөн дасгал хөдөлгөөнийг биеийн хүч бага, дунд, их шаардсан хөдөлгөөн гэж ангилдаг.
Жич: ЧШ-тэй өвчтөн долоо хоногт 150 минутаас багагүй буюу 5-с доошгүй удаа өдөр бүр 30 минутаас багагүй хугацаагаар дунд зэргийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
Чихрийн шижинтэй өвчтөн дасгал хөдөлгөөн хийхэд анхаарах зүйлс:
Сайн тохирсон гутал, чийг шингээдэг оймс өмсөх.
Цусны глюкозыг дасгалын өмнө, ба дараа нь хэмж. Хэрэв таны сахар 300мг/дл-аас их, 70мг/дл-аас бага байвал дасгал хийж болохгүй.
Дасгал хийхдээ удаан эхэлж хурдыг нь аажим нэмэгдүүл.
Бие халаалтыг 5-10 минутад, бага хүч шаардсан алхах гэх мэт хөдөлгөөнөөр хийж эхлэх ба дараагийн 5-10 минутад эрчмийг нэмэгдүүлнэ.
Дасгал хийж байхдаа ус эсвэл илчлэг багатай шингэн их хэмжээгээр уу.
Дасгал хийсний дараагаар хөлөө гэмтсэн эсэхийг байнга шалга.
