Дэлхийн гайхамшгуудын нэг 850 жилийн настай Ностра Дамын буюу алдарт Парисын Дарь эхийн сүмд гал гарсан талаарх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон "Үндэсний гамшиг" хэмээн мэдэгдэж, нөхцөл байдалтай биечлэн танилцжээ. Үнэндээ энэ нь Франц улс төдийгүй хүн төрөлхтний соёлын түүхэн дэх нэгэн лут их хохирол хэмээн гашуудаж буй хүн олон. Ингэхэд энэхүү түүхийн дурсгалт өвийн талаар та хэр ихийг мэддэг вэ?

1. Парис хотын төвд байрлах уг католик сүмийг 1163 оноос эхлэн байгуулж, 180 гаруй жилийн хугацааг зарцуулан 1345 онд байгуулж дууссан бөгөөд 1991 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэсэн байна.
2. Галын аюулд шатаж сүйдсэн сүмийн цул модон дээврийг 1220 онд бүтээсэн ба түүнийг нөхөн сэргээхэд ойролцоогоор 1300 ширхэг 300-400 жилийн настай царс мод шаардах гэнэ.
3. Сарнай цэцгийн хэлбэртэй өнгөт шилэн цонхны диаметр нь ойролцоогоор 10 метр байдаг. 1220-1225 онуудад тус цонхыг бүтээсэн ба шилэн дээр нь Ариун номын үлгэрийг сийлсэн байдаг.
4. Өмнө талын хоёр барилга нь 69 метр өндөр байдаг ба хойд талын суварга нь 90 метр өндөр аж.
