
Соёл, аялал жуулчлалын яам: "5.1"-ний үеэр, бүх Хятадын хэмжээнд аялал жуулчлалын хэрэглээ ихээр нэмэгдэж, аялал жуулчлалын зах зээл үргэлжлэн өслөө. Голдуу хотын эргэн тойрон, хөдөө тосгон, экологийн бүсээр жуулчилж, ихэнх иргэд хувийн машинаар аялснаар, аялал жуулчлалын хэрэглээнд өөриймсүү, өвөрмөц, чанартай, олон талт зэрэг онцлог илэрсэн гэжээ.

Жуулчдын ихэнх нь жилийн амралт, "5.1"-ний амралтаа нийлүүлэн 4-8 хоногийн хугацаагаар харьцангуй хол газар аялсан байна. Аялал жуулчлалын компаниудын тоо баримтаас үзвэл, жуулчид голдуу Зүүн Өмнөд Ази, Ко Самуй, Бали, Сабах, Себу зэрэг арлаар аялжээ. Хятад, Европын аялал жуулчлалын жилийн уриалгаар, Их Британи, ОХУ, Итали, Герман, Франц зэрэг Европын орнууд жуулчдын дуртай сонголт байлаа. Харин дотоодын хувьд Бээжин, Далянь, Шанхай, Сань-Я, Ханжөү, Ши-Ань, Чүнчин зэрэг хот жуулчдын хөлд дарагдсан байна.
