solongonews
Хятад, Европ олон талт тогтолцоог хамтдаа хамгаалах ёстой
2018-05-10 14:44
Хятад, Европ олон талт тогтолцоог хамтдаа хамгаалах ёстой.

Саяхан Брюссельд Хятад, Европын тогтвортой хөгжлийн семинар болжээ. Хятадаас Европын холбоонд суугаа элчин төлөөлөгчдийн дарга Жан Мин: Тогтвортой хөгжил бол дэлхийн эдийн засгийн найдвартай сэргэлт, олон улсын худалдааны эмх цэгцтэй хөрөнгө оруулалтын орчинтой салшгүй холбоотой юм. Хятад, Европ худалдааны чөлөөт, нээлттэй, гадуурхалгүй, олон талт тогтолцоог гуйвшгүй хамгаалж, янз бүрийн хэлбэр, шалтгаан бүхий аливаа худалдааг ивээх үзлийг эсэргүүцэх ёстой гэжээ. Энэ тухай ХОУР-гоос Европын холбоонд суугаа сэтгүүлч Ши Жинхуны ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Тус семинарт Хятадаас Европын холбоонд суугаа элчин төлөөлөгчдийн дарга Жан Мин илтгэл тавьсан юм. Тэр илтгэлдээ: “Тогтвортой хөгжлийн асуудлаар Хятад, Европ олон ижил төстэй үзэл ойлголттой” гэсэн байна.

“Одоо Хятадын засгийн газар тогтвортой хөгжлийг төрийн үндсэн бодлого болгож, байгаль орчноо хамгаалахын төлөө хичээл зүтгэл гарган, байгаль орчныг хамгаалах асуудлыг эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлж байна. Бид шинэ бүтээмж, зохицуулалт, нээлттэй, уужуу хөгжих үзэл ухамсрыг гаргаж тавьсан юм. Хятадын тал НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хэрэгжилтийг улс орныхоо хөгжлийн стратегитай уялдууж, эдийн засаг, нийгэм, байгаль орчин зэрэг салбарт бодит зорилт тавьж, тогтвортой хөгжлийг биелүүлэх улс орныхоо төслийг нийтэлсэн.”

Жан Мин: Европын эдийн засаг үргэлжлэн сайжирч, Хятадын эдийн засаг чанартай хөгжих үе шатандаа орлоо. Энэ нь тогтвортой хөгжлийг хамтын хүчээр ахиулах хамтын ажиллагаанд таатай боломж, суурь тавьж байна. Хятад, Европ дэлхий нийтийн хэмжээнд хүч хамтран тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааг ахиулах нь зүйтэй. Их хорь хөгжлийн асуудлыг чухал байр сууринд тавьж, хөгжлийн асуудлыг макро эдийн засгийн бодлогын зохицуулалтын чухал агуулгаа болгохыг бид хамтдаа ахиулах ёстой. Улс орнуудын нөхцөл байдал өөр өөр байдгийг бодолцон, тогтвортой хөгжих янз бүрийн арга замыг хүндэтгэх хэрэгтэй. Улс орнууд тус тусын бодит байдал, “хамтдаа мөртлөө өөр өөр үүрэгтэй байдал”-ыг үндэслэн, өөрийн онцлогтоо тохирсон хөгжлийн стратеги, төлөвлөгөө гаргаж, тогтвортой хөгжлийг биелүүлэхийг тус тусын орныхоо дотоод үйл явцтай уялдуулан холбохыг дэмжих хэрэгтэй. Хятад, Европ дэлхийн эдийн засгийн сэргэлт, олон талт тогтолцоог хамтдаа хамгаалах ёстой гэжээ.

“Тогтвортой хөгжил” нь дэлхийн эдийн засгийн сэргэлт, олон улсын эмх цэгцтэй хөрөнгө оруулалтын орчинтой салшгүй холбоотой: Олон улсын хамтын нийгэмлэг бодлогын зохицуулалтаа дэлхий хэмжээнд нэмэгдүүлж, дэлхийн нээлттэй, уужуу эдийн засаг болгон хамтдаа бүтээн байгуулж, дэлхийн эдийн засгийн засаглалыг боловсронгуй болгох хэрэгтэй. Одоо хөгжлийн орчин тааруу хэвээр, ганц талын үзэл, худалдааг ивээх үзлийн үйл ажиллагаа газар авч байна. Бид худалдааны чөлөөтэй, нээлттэй, гадуурхалгүй, олон талт тогтолцоог заавал хамгаалж, янз бүрийн хэлбэр, шалтгаан бүхий ивээх худалдааг үзлийг эсэргүүцэх ёстой. Энэ тал дээр Хятад, Европ хамтын үүрэг хариуцлагатай юм.”

Тэр Хятад, Европ хамтын ажиллагааны арга замаа шинэчлэх, тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны шинэ салбарыг хамтдаа өргөтгөх тухай санал дурдсан байна. Байгаль орчныг хамгаалах, цэвэр эрчим хүч, хотын тогтвортой хөгжил, орчил эдийн засаг зэрэг салбарт Европын холбоотой цаашид ч яриа хэлэлцээ, зөвшилцлөө гүнзгийрүүлж, тулгарч буй асуудлыг хамтдаа зохицуулах ногоон төсөл хэрэгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хятад, Европ цаашид уур амьсгалын асуудлаарх Парисын гэрээнд тохиролцсон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтыг ахиулж, тус тусын орны бие даасан хувь нэмэр оруулахыг баталгаажуулж, хөгжлөөр хамгийн тааруу орнуудын төсөлд хөрөнгө босгох баталгаа өгөх хэрэгтэй. Хятад, Европ хөгжлийн стратегиа холбож, хамтдаа зөвшилцөн, ногоон “Нэг бүс нэг зам” болгон хамт бүтээн байгуулах нь зүйтэй. Хятадын тал Европын талтай цаашид улс орны хувьд ялгаатай, бүс нутгийн хөгжлийн стратеги, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үйл явцаа холбохоо эрчимжүүлж, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хүчтэй түлхэц өгөхөд бэлэн байна гэжээ.

Европын комиссын дэд ерөнхийлөгч Юрки Катайнен илтгэлдээ: 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтын биелэлтийг ахиулах талаар Хятад, Европ хамтын ажиллагааны чухал түнш, ганц талын үзлийг эсэргүүцэх талаар Европ, Хятад хамтын үүрэг хариуцлагатай юм гэжээ.

“Хятад, Европын холбооны хамтдаа хийж, бүтээх ёстой тэргүүн чухал үйл хэрэг бол нээлттэй, дүрэм журамд суурилсан, дэлхийн шударга дэглэмийг дэмжих явдал гэж бид үзэж байна. Энэ нь, НҮБ-ын дүрэм, ДХБ-ын дүрэм, уур амьсгалын асуудлаарх Парисын гэрээг хүндэтгэх, дэмжих, бүх талаар хэрэгжүүлэхийг харуулж байна. Бид энэ талаар үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Хууль тогтоомжийг зөрчин, үүрэг хариуцлагаасаа холдож, дэлхийн энх тайван, цэвэр цэмцгэр байдал, хөгжил дэвшлийг бусад хүн хамгаална гэж найдаж болохгүй. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг, улс төрийн хүчин болсон Хятад улс болон Европын холбоо энэ тал дээр удирдах хүчээ харуулж чадахгүй бол бусад орон яах ч аргагүй юм.”

Юрки Катайнен: Европ, Хятад хоёр талт хамтын ажиллагаагаа өргөтгөн, тогтвортой хөгжлийн үйл явц биелэхийг заавал ахиулах хэрэгтэй. Хятад, Европын худалдаа, эдийн засгийн дээд зиндааны хэлэлцээний хүрээн дэх Европ, Хятадын гол гол хамтын ажиллагааны салбарт орчил эдийн засгийг оруулахыг санал болгож байна гэжээ.

Хятад, Европын тогтвортой хөгжлийн энэ удаагийн семинарыг Европын академи, Европын эдийн засаг, нийгмийн комисс, Дэлхийн эдийн засгийн холбоо, Хятадын олон улсын худалдааны нийгэмлэг хамтран зохион байгуулжээ. Хятад, Европ хоёр талын дипломат төлөөлөгч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид хамтдаа худалдаа, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн харилцаа, уур амьсгалын дулаарал, эрчим хүчний тогтвортой хөгжил зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл