Импорт, экспорт 14 хувиар нэмэгдэв
2017-05-01 22:58
Энэ сарын 1-ны өдөр Шинжааны Хоргос боомтоос гаргасан тоо баримтын дагуу энэ оны 1-3-р сард Хятадын баруун хойдын хамгийн том авто замтай Хоргос боомтоор импорт, экспортын ачаа барааг 6 сая 687 тонныг нэвтрүүлж, импорт, экспортын хэмжээ 21 тэрбум 985 сая юаньд хүрч, өнгөрсний мөн үеэс 14.24 хувиар нэмэгдсэн байна.
Хоргос бол авто болон төмөр зам, дамжуулах хоолойн тээвэрлэлт зэргийг төвлөрүүлэн нэгэн цогц болгосон нэгдсэн боомт бөгөөд Хятадын баруун хойдын хамгийн том ачаа бараа тээвэрлэх хүчин чадал бүхий авто замтай боомт юм.
Эх сурвалжид тэмдэглэснээр, 2016 оноос Хоргос боомт ачаа бараа нэвтрүүлэх цогц үйлчилгээг үзүүлж, олон газрын аж ахуйн нэгж интернэтээр хүсэлт гаргах, мэдээлэл дамжуулах, холбогдох журам гаргах зэрэг ажил хэргээ амжуулж болох юм байна. Түүнчлэн жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортод хурдан суваг нээж өгсөн байна. Үүнээс гадна Хоргос боомт нь хилээр орж гарах автомашинаас төлбөр хураамж авахыг цуцалсан байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх
