solongonews
Машин үйлдвэрлэлийн салбар тогтвортой өсөлттэй байна
2023-02-16 10:58
Машин үйлдвэрлэлийн салбар тогтвортой өсөлттэй байна.

Хятадын Машин механизмын аж үйлдвэрийн холбооноос сурвалжлагч мэдээлснээр 2022 онд машин үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг өмнөх оны мөн үеийнхээс 4 хувиар нэмэгдэж, энэ нь үндэсний аж үйлдвэрийн нэмүү өртгийн өсөлтийн хурдаас 0.4 пунктээр өндөр байж, боловсруулах аж үйлдвэрийн нэмүү өртгийн өсөлтийн хурдаас 1 пунктээр илүү мөртөө аж үйлдвэрийн үйл ажиллагаа тогтвортой байж, эдийн засгийн гол үзүүлэлтүүд тогтвортой өсөлттэй байна.

Аж үйлдвэрийн цар хүрээ улам өргөжиж байв. 2022 оны эцсийн байдлаар машин үйлдвэрлэлийн салбарт нийт 111 мянган аж ахуйн нэгж тогтоосон хэмжээнээс давсан нь өмнөх оныхоос 12 мянгаар нэмэгдэж, улсын хэмжээнд тогтоосон хэмжээнээс давсан аж ахуйн нэгжийн 24.7 хувийг эзэлж, нийт хөрөнгө нь 32.5 их наяд юань болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.1 хувиар өссөн байж, Хятадын нийт аж үйлдвэрийн хөрөнгийн 20.8 хувийг эзэлсэн юм.

Ашиг тусын индекс тогтмол өссөн. 2022 онд машин үйлдвэрлэлийн салбарын нийт үйл ажиллагааны орлого 28.9 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.6 хувиар нэмэгдэж, үндэсний аж үйлдвэрийн үйл ажиллагааны орлого 1.9 пунктээр нэмэгдэхэд нөлөөлсөн мөртөө нийт ашиг 1.8 их наяд юанийн хэмжээнд хүрч өмнөх оны мөн үеэс 12.1 хувиар өссөн нь үндэсний аж үйлдвэрийн нийт ашиг 2.2 пунктээр өсөхөд нөлөөлсөн байна.

Гадаад худалдааны хэмжээ, чанар нэмэгдсэн. 2022 онд машин механизмын салбарын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 1.07 их наяд ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс гурван хувиар өсөж, хоёр дахь жилдээ их наяд ам.долларын босго давжээ. Үүний дотор экспортын нийт хэмжээ 740 тэрбум ам.доллар болсон нь дээд амжилтад хүрсэн юм. Бүтээгдэхүүний бүтцийн үүднээс авч үзвэл экспортод автомашин, барилгын машин, эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмж, уул уурхайн тоног төхөөрөмж зэрэг иж бүрэн машин, тоног төхөөрөмжийн тэргүүлэх үүрэг нэмэгдсээр байна.

Шинээр хөгжиж буй үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж байна. 2022 онд стратегийн ач холбогдол бүхий хөгжиж буй машин механизмын аж үйлдвэрүүдтэй холбоотой аж үйлдвэрийн нийт үйл ажиллагааны орлого 23.1 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 хувиар нэмэгдэж, нийт ашиг нь 1.4 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.5 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ шинэ үеийн мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн интернэт, 5G болон бусад шинэ технологиуд нь механик салбартай нэгдэх үйл явцыг хурдасгаж, салбарын өөрчлөлт, шинэчлэлийг ахиулжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://cpc.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл