solongonews
“Хятад, Монголын III экспо”-ны хэвлэлийн бага хурал Бээжинд боллоо
2019-06-03 21:30
“Хятад, Монголын III экспо”-ны хэвлэлийн бага хурал Бээжинд боллоо.


“Хятад, Монголын III экспо”-ны хэвлэлийн бага хурал 06 дугаар сарын 03-д Бээжинд болжээ. Уг экспо нь энэ оны 09 дүгээр сарын 06-наас 10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Хөххот, Улаанцав хотод зохиогдох болсныг мэдэгджээ.


БНХАУ-ын Худалдааны Яам, ӨМӨЗО-ы Засгийн Газар ба Монгол Улсын ХХАХҮЯ хамтран зохион байгуулахаар байгаа уг экспо нь “ Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжицгээе” уриан доор зохиогдож, үзэсгэлэн худалдаа хөрөнгө оруулалтын төсөл танилцуулах, хурал форум, соёлын солилцоо гэх дөрвөн том хэсгээр бүрэлдэх юм. Одоогоор Монгол, Хятад хоёр талын бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна.

Хэвлэлийн бага хуралд БНХАУ-ын Худалдааны Яамны сайдын туслах Рэнь Хунбинь, ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Ай Лихуа, Монгол Улсын ХХАХҮЯ-ны сайд Ч, Улаан нар оролцож, Хятад, Монголын III экспоны тухай танилцуулан сэтгүүлчдийн асуултад хариулжээ.


 

Найруулагч: Saraa
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл