Хятад, Балбын Ньяламу-Жан Му хүрэх авто зам дахин ашиглалтад орлоо
2017-03-15 10:45
Уг авто зам их цас орсноос болж эвдэрсэн байна.
Энэ сарын 14-ний өдрийн 17 цагт их цас орсноос болж эвдэрсэн Хятад, Балбын авто замын Ньяламу-Жан Му хүрэх хэсэг замыг Зэвсэгт цагдаагийн зам барилгын 2-р салбар ангийн офицер дайчид 50 гаруй цагийн хичээл зүтгэлээр дахин ашиглалтад орууллаа.

Хятад, Балбын авто замын Төвдийн Ньяламу-Жан Му хүрэх хэсгийн нийт урт нь 35 км байдаг. Энэ сарын 10-наас 12-ны өдрүүдэд их цас орсноос болж энэ хэсгийн 18 км хэртэй зам цасанд дарагдаж, хаагдсан нь тухайн нутгийн иргэдийн амьдралд хүндрэл учруулаад байсан юм.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
