solongonews
Хятадын олон улсын импортын II үзэсгэлэн дэлхийн топ 500 компаниудын анхаарлыг татжээ
2019-05-10 16:05
Хятадын олон улсын импортын II үзэсгэлэн дэлхийн топ 500 компаниудын анхаарлыг татаж байна.

“Хятадын олон улсын импортын II үзэсгэлэнд оролцох худалдаачдын холбооны уулзалт” 05-р сарын 09-ны өдөр Шанхай хотод болсон байна. Уг уулзалтаар Хятадын олон улсын импортын II үзэсгэлэнд оролцогч худалдаачид болон аж ахуйн нэгжийг бүртгэх ажил эцсийн шатандаа орсон бөгөөд дэлхийн топ 500 компанийн 250 гаруй аж ахуйн нэгж, мөн бусад манлайлагч аж ахуйн нэгжүүд уг үзэсгэлэнд оролцохоор болсон тул үзэсгэлэнгийн олон бүсэд лангуу хомсдож байгаа юм гэж мэдэгдсэн байна.

Хятадын олон улсын импортын II үзэсгэлэнд оролцох худалдаачдын холбоо өнөөдрийг болтол нийт 68 гишүүн байгууллагатай болсон бөгөөд эдгээр гишүүн байгууллага энэ удаагийн үзэсгэлэнгийн 50 мянган ам дөрвөлжин метр талбайг гэрээгээр авсан байна. Одоо дэлхийн хэдэн арван аж ахуйн нэгж холбооны гишүүнээр элсэхээр өргөдлөө өгөөд байгаа байна.

-Үзэсгэлэнд оролцох худалдаачдын холбоо санал зөвлөгөө, зөвлөмж өгөх үүргийг гүйцэтгэж, холбогдох салбарын бодлого, зах зээлд нэвтрэх талаарх санал бодлоо идэвхтэй илэрхийлж, зах зээлийн шинэ хандлагыг бий болгох, зах зээлийн анхаарлыг татах, аж үйлдвэрийг сайжруулж,хөгжүүлж,өргөжүүлэх,эдийн засгийн даяаршлыг хөгжүүлэх явдлыг дэмжихэд найдаж байна гэж Хятадын Худалдааны яамны орлогч дарга Ван Биннань хэлсэн байна.


 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл