
Тухай орон нутгийн цагаар 12-ны орой Хятадын Бээжин хотын Ардын засгийн газрын мэдээллийн алба болон Бээжингийн радио телевизийн бүтээсэн "Үзэсгэлэнт Бээжин" цуврал баримтат киног Хорватын Үндэсний Радио Телевизээр албан нэвтрүүлж эхэлсэн байна.
Энэ удаад цацагдсан "Үзэсгэлэнт Бээжин" баримтат кинонд "Ард түмэнд зориулсан бизнес", "Жүнгуаньцүнь", "Өчигдрийн түүх", "Байгалийн Бээжин" гэсэн дөрвөн цуврал багтжээ. Эдгээр нь Хятадын өөрчлөлт нээлтээс хойшхи технологийн дэвшил, хот байгуулалт, Бээжингийн соёлын өв уламжлал, Бээжингийн амьдралаас гадна орчин үеийн Бээжингийн бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн ухаан, байгалийн үзэсгэлэнт газруудын ололт амжилтын тухай өгүүлдэг.

Хорватын Үндэсний Радио Телевизийн захирал Базич хэлэхдээ: - Хорватын Үндэсний зэрэглэлийн телевиз Хятадын талаар цуврал тусгай баримтат киног нэвтрүүлэхээр Бээжинтэй анх удаа хамтран ажиллаж байгаа бөгөөд Хятадын сэдэвтэй цуврал баримтат киног тухайн оронд газар дээр нь цацаж байна гэв.
2017 оноос хойш "Үзэсгэлэнт Бээжин" цуврал баримтат киног Герман, Унгар, Босни ба Герцеговина зэрэг улсууд нэвтрүүлж, Хятад ба "Бүс ба зам", "17 + 1" хамтын ажиллагааны оролцогч орнуудын хооронд соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах үйл ажиллагааны гүүр болсон байна.
