Олон улсын эрүүл хамгааллын зохион байгуулалт дахь олон улсын хорт хавдар судлах байгууллагын судлаачид хүний биеийн хүнд болон хорт хавдар олох аюулын харьцуулалтын 1000 гаруй төрлийн судалгаа хийсэн байна. Биеийн жин хэт нэмгэдэх буюу биеийн хүнд нь биеийн хэвийн жингээс давах нь 13 төрлийн хорт хавдар үүсэх аюулыг нэмэгдүүлэх болно. Энэхүү 13 төрлийн хорт хавдар нь сав, хөхны булчирхай, гэдэс, ходоод, элэг, цөс, бамбай, булчирхайн, тархины бүрхэвч, улаан хоолойн, бөөрний гэх зэрэг байна. Судлаачдын илрүүлснээр дээр дурдсан олон төрлийн хорт хавдрын хувьд эрэгтэй эмэгтэй хүний биеийн өндөр ба биеийн жингийн заалт тоо (BMI) хэдий өндөр болох тусам хорт хавдарт нэрвэгдэх аюул нь төдий их байдаг. Тус судалгааг голлон хийсэн Америкийн талаас “Биеийн жин хэт их болж хорт хавдар өвчинд нэрвэгдэх боломж өмнө нь таамаглаж байснаас хэд дахин хүнд ноцтой” гэсэн дүгнэлт гарсан байна. Биеийн жин хэт их байх нь яагаад хорт хавдарт нэрвэгдэх боломжийг нэмэгдүүлдэг вэ? Энэ тухай судлаачдын үзэж буйгаар олон талын шалтгаан бий. Хүний биед агуулагдах их хэмжээний өөх нь их хэмжээний эм гормон, төмсний эд зэргийг ялгаруулж, үрэвслийн урвалыг ахиулах зэргээр дамжин хорт хавдрын үүсч ургах боломжийг нэмэгдүүлнэ. Гэхдэ, энэ тухай хэт санаа зовсны хэрэггүй. Амьдралын арга хэлбэр, жишээлбэл, идэж уух тал дээрээ анхаарч, бие махбодоо үргэлж дасгажуулалт хийж, тамхи татахгүй байх зэрэг нь бүгд хорт хавдарт нэрвэгдэх аюулыг буруулах болно.
Биеийн жин нэмэгдэх нь 13 төрлийн хорт хавдар үүсэх аюулыг нэмэгдүүлдэг
2019-07-11 20:35
Биеийн жин нэмэгдэх нь 13 төрлийн хорт хавдар үүсэх аюулыг нэмэгдүүлнэ.
Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх
