solongonews
Жирэмсний 14 дахь долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?
2015-12-28 18:21
Энэ долоо хоногт таны хүүхдийн хамар, уруул болоод амт мэдрэх чадвар сайн хөгжинө.

Толгой улам бүр хэлбэржиж, зөөлөн үс ургана. Одоо түүний биеийн өндөр бараг 125 мм бөгөөд ойролцоогоор 56 гр жинтэй болжээ. Энэ үед ургийг харвал эмэгтэй байвал эрээсээ илүү олон удаа амны хөдөлгөөн хийдгээрээ ялгардаг. Энэ үед эхний гурван сард ажиглагдсан дотор муухайрах, бөөлжис цутгах зэрэг таагүй мэдрэмжүүд багасдаг. Магадгүй та жирэмсэн гэдгээ мэдэрснээс хойш анх удаа одоо л нэг эрүүл, тачаангуй бас эрч хүчтэй байгаагаар өөрийгөө мэдэрч болох юм. Хамгийн гайхамшигтай нь та тун удахгүй бяцхан үрийнхээ таны хэвлий дотор хэрхэн хөдөлж буй мэдрэмжийг мэдэрнэ.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл