solongonews
Хятадын эдийн засаг ирэх онд улам сэргэнэ
2020-12-18 10:46
Хятадын эдийн засаг ирэх онд улам сэргэнэ

Дэлхийн улс орнуудын ДНБ-ын хэмжээ ирэх оны эцэс гэхэд халдварын өмнөх үеийн хэмжээнд хүрч, 2021 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр 30-аас дээш хувьд хүрэх болно гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын төсөөлсөн байна. Үүнтэй холбогдуулан Хятадын Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн хэлэхдээ, энэ он гарснаас хойш Хятад улс Ковид-19 халдварын цохилтыг даван туулж, эдийн засаг хэвийн байдалд орж, Хятад улс дэлхийн гол болох эдийн засгийн цогцуудын дунд эерэг өсөлттэй цорын ганц эдийн засаг болох магадлалтай байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, энэ оны эхний 11 сард, юаниар тооцоолбол Хятадын гадаад худалдааны экспорт, импортын хэмжээ 1.8 хувиар өсөж, ам.доллароор тооцоолбол 0.6 хувиар өсөж, эерэг өсөлтөд хүрэв. Хятадын эдийн засаг үндсэндээ сэргэж, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, хангамжийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хадгалах, дэлхийн эдийн засгийг сэргээхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн гэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл