Токиогийн олимпын наадам коронавирусний дэгдэлтээс шалтгаалан хойшлох, эрхийн тэмцээн цуцлагдах зэрэг олон олон бэрхшээлтэй тулгарсан ч энэ бүхнийг даван 07-р сарын 23-нд Токио хотноо нээлтээ хийхээр боллоо. Дэлхийн хэмжээний спортын наадамд өрсөлдөхөөр ӨМӨЗО-ы таван тамирчин Хятад улсын багт сонгогдсон билээ.
ӨМӨЗО-ы Спортын товчооноос “Токио 2020” олимпын наадамд оролцох эрх авсан тамирчдын нэрсийг 07-р сарын 05-ны өдөр нийтэллээ. Тодруулбал Цэнь Дүнчи, Ян Жиа-Юй, Ши Ли-Ин, Ли Чянь, Сүнь Хун-И нар шигшээ шалгаруулaлтаар олимпын наадамд оролцох эрхийг авсан байна.

Цэнь Дүнчи Хятад улсын хэмжээний буудлагын багийн олимпын наадамд оролцох эрхийн тэмцээнд 141 ерөнхий хувиар 2-рт орж олимпын наадамд оролцох эрхээ авчээ. 32 настай Цэнь Дүнчи буудлагын спортын тавцанд 13 жилийн туршид Хятад улсын өмнөөс олон удаа дэлхийн тэмцээнд оролцсон тамирчин юм. 2014 онд Ази тивийн спортын наадамд багийн хамт эмэгтэй буудлагын тэмцээнд алтан медаль хүртжээ. 2015 онд дэлхийн буудлагын холбооны 10 метрийн буудлагын тэмцээнд дэлхийн тэмдэглэл бүтээжээ.

Эмэгтэй 20 км холын зайн спорт алхалтын тэмцээнд дэлхийн тэмдэглэл бүтээсэн Ян Жиа-Юй Хятад улсын хэмжээний олимпын наадамд оролцох эрхийн төлөөх шалгаруулалтаар наадамд оролцох эрхээ авчээ. Тэрээр энэ төрлийн дэлхийн хүнд хөнгөн спортын холбооны нотолсон 1 цаг 24 минутад амжилт гаргасан Хятадын анхны тамирчин юм.

Жиансү мужийн Шөйжөу хотноо 04-р сарын 11-нд болсон 2021 оны Хятад улсын хэмжээний марафон уралдаан болон олимпын наадамд оролцох эрхийн тэмцээн дээр Ши Ли-Ин 2 цаг 29 минут 18 секундийн амжилтаар 4-рт орсноор олимпын наадамд оролцох эрхээ авсан Өвөр Монголын анхны тамирчин болжээ.

Йорданы Амман хотод 05-р сарын 22-ны өдөр Хөлөнбуйр нутагтай Сүнь Хун-И Хятадын олимпод өрсөлдөх хамгийн сүүлийн төрлийн спорт болох таеквондогийн тэмцээнээр Токиогийн олимпын наадамд оролцох эрхийг авчээ. 28 настай тэрээр 15-тайгаасаа эхлэн таеквондо спортоор хичээллэжээ. Тэрээр Хятадын таеквондо спортын олимпын наадамд оролцох эрх авсан зургаан тамирчны хамгийн залуу нь юм.

Ли Чяний хувьд 2020 оны Ази тивийн боксын тэмцээнд Хятад улсыг төлөөлж эмэгтэй 69-75 кг төрөлд манлайлан олимпын наадамд оролцох эрхийг авчээ. Тэрээр 2008 онд Хятад улсын хэмжээний манлай шалгаруулах тэмцээнд хүрэл медаль, 2011онд Хятадын хэмжээний манлай шалгаруулах тэмцээнд дэд байр, 2012 онд Хятадын хэмжээний манлай шалгаруулах тэмцээнд түрүүлж байжээ. 2014 онд Ази тивийн спортын наадамд мөнгөн медаль, тухайн жилийн дэлхийн боксын тэмцээнд удаалж, 2019 онд дэлхийн манлай шалгаруулах тэмцээнд тэргүүлжээ.
