solongonews
Хятадын хилээр нэвтрэх бодлогод тохируулалт хийв
2020-11-05 20:36
Хятадын хилээр нэвтрэх бодлогод тохируулалт хийлээ.

    БНХАУ-аас гадаадад суугаа зарим элчин сайдын яам цар тахлын улмаас холбогдох орны хүмүүс Хятад улсад нэвтрэхийг түр зогсоохоо мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 05-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр:

- Энэ нь одоогийн цар тахлын нөхцөл байдлыг зохицуулах шаардлагаар Хятад улс аргагүйн эрхэнд хэрэгжүүлж буй түр хугацааны бодлого юм гэж мэдэгдлээ.

 БНХАУ-аас Бельги, Их Британи болон Филиппинд суугаа Элчин сайдын яам тус бүр мэдэгдэл гаргаж, цар тахлын улмаас эдгээр оронд байгаа хүмүүс одоохондоо Хятадын хүчин төгөлдөр виз болон ажил, хувийн болон гэр бүлийнхэнтэйгээ хамт байх төрлийн оршин суух зөвшөөрөл авч Хятадын хилээр нэвтэрч болох юм байна гэж эх сурвалж мэдээлжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл