solongonews
НҮБ-ын олон улсын худалдааны төв Импортын экспод оролцоно
2019-11-04 20:41
НҮБ-ын олон улсын худалдааны төв Импортын экспод оролцоно.

        Хятадын Олон улсын импортын 2-р экспо удалгүй эхлэх гэж байна. НҮБ-ын Олон улсын худалдааны төвийн үйлчилгээ худалдааны албан тушаалтан Жао Чуань саяхан ХТРТ-д өгсөн ярилцлагадаа:

- Ноднин хөгжиж буй орны аж ахуйн нэгжүүдийг дагуулан Хятадын олон улсын импортын анхдугаар экспод оролцож байсан юм. Энэ жил үзэсгэлэнд оролцох цар хүрээгээ өргөжүүлж, Хятадтай хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлж, хөгжиж буй орны эдийн засаг, худалдааны хөгжлийг ахиулахаар хичээх болно гэж хэллээ.

НҮБ-ын Олон улсын худалдааны төвийг НҮБ, ДХБ-тай хамтран байгуулсан бөгөөд худалдааг ахиулахад тус дэм болох зорилготой, хятад улстай өргөн хүрээнд гүнзгий хамтран ажилладаг байгууллага юм. Тус байгууллагын үйлчилгээ худалдааны албан тушаалтан Жао Чуань:

- Энэ жил бид хөгжиж буй орнуудын 100 аж ахуйн нэгжийг дагуулан Шанхайд үзэсгэлэнд оролцож, эдгээр орны экспортын боломжийг дорвитой өргөжүүлнэ гэжээ.

Тэрээр: Хятадын эдийн засаг, худалдааны салбар хурдтай хөгжихийн хэрээр, олон улсын худалдааны төвийн дутагдаж болошгүй хамтын ажиллагааны түнш болсон гэж хэлэв.

Жао Чуань:

- Хэдэн арван жилийн хугацаанд Хятад улсын гадаад худалдааны экспорт үндсэндээ тэг байснаа хөгжөөд дэлхийн экспортын хамгийн том, импортын хоёр дахь том орон боллоо. Мөн үйлчилгээ худалдааны импортын хоёр дахь том орон болсон. Ийм том амжилтад хүрсэн нь Хятадын ард түмний шаргуу хөдөлмөртэй салшгүй холбоотой. Мөн Хятадын гадаадад нээлттэй байх бодлого баримталсантай нягт холбоотой юм гэж хэллээ.
 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл