solongonews
Хятадын аугаа их дипломат бодлого
2019-03-09 15:29
03-р сарын 08-нд БХАТИХ-ын чуулган Гадаад хэргийн сайдын хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И 2 цаг гаруй үргэлжилсэн хэвлэлийн бага хуралд гадаад дотоодын 21 агентлагийн сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Өнөөгийн дэлхийн дахинд зуун жил тохиогоогүй их өөрчлөлт болж байна. Ядуу хоцрогдсон орнууд хөгжихийг хүсэж, олон улсын хамтын нийгэмлэгээс улам их дэмжлэг авахыг хүсэж байна. Харин цөөнгүй хөгжингүй орнуудын хуваарилалтын тэгш бус байдлаас хуримтлагдсан зөрчил улам ширүүсэж, хөгжиж буй орнуудыг золиослон, даяршлыг эсэргүүцэж, дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон олон улсын дэг журам урьд байгаагүй ноцтой сорилттой тулгарч байна гэж Хятад улсын дарга Ши Жиньпин олонтaa тэмдэглэж байсан юм.

Олон улсын ээдрээтэй эгзэгтэй ийм нөхцөлд Хятадын ард түмэн ХКН-ын удирдлагаар нягтран тэмцэж, 70 жил шаргуу зүтгэн, ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй байлгах замаар 40 жил замнасны дүнд 800 сая шахам хүнийг ядуурлаас ангижруулан, дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогц болж, хүн төрөлхтний гайхамшгийг бүтээсэн юм.

"Бүс ба зам" бол дэлхийн хамтын хөгжлийг ахиулахын тулд 2013 онд Ши Жиньпин даргын дэвшүүлсэн цаг үеийг заагласанагуусанаачилга билээ. Өдгөө дэлхийн 123 улс орон, олон улсын 29 байгууллага Хятад улстай Нэг бүс нэг замын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, Ши Жиньпин даргын санаачилгыг сайшаан дэмжиж, итгэж найдаж байна. Хамтдаа зөвшилцөн, хамтран байгуулж, хуваалцах зарчмаар зарим орон "Бүс ба зам"-ын хамтын ажиллагаагаар дамжуулж дэд бүтэц, аж үйлдвэрийн салбар дахь хоосон зайгаа нөхлөө. Кенийн зууны төсөл гэгдсэн Момбаса-Найробийн төмөр зам ашиглалтад орсноос хойш тус улсын эдийн засагт 1.5 нэгжийн хувь нэмэр оруулж байна. Их 7-гийн нэг Итали улс "Бүс ба зам"-ын хамтын ажиллагаанд оролцох хүслээ илэрхийлж байна. Энэ оны 04-р сарын сүүлчээр болох "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумд гадаадын улам олон орны төр засгийн тэргүүн нар оролцох гэж байна. Ван И хэлэхдээ: Эдгээр бодит байдал "Бүс ба зам" бол "өрийн занга" биш, харин иргэдэд хүртээмжтэй "бялуу", геополитикийн хэрэглүүр биш, харин хамтын хөгжлийн боломж юм гэжээ.

Зарим орны дарамт шахалтын эсрэг дотоодын аж ахуйн нэгж, хувь хүн өөрийнхөө эрх ашгийг хуулиар хамгаалахыг Хятад улс дэмжиж байна. Ван И сайдын хэлсэнчлэн "чонын идэш болох номхон хурга байх ёсгүй, харин өөрийнхөө эрх ашгийг хамгаалах ёстой" юм. Энэ нь зөвхөн нэг аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалж буй төдий биш, харин эх орон, үндэстнийхээ зүй ёсны эрх ашгийг хамгаалж буй хэрэг, өөрийнхөө шинжлэх ухаан технологийн хөгжлийн түвшнээ дээшлүүлэх гэж буй бүх улс оронд байх ёстой зүй ёсны эрх ашиг юм.

Ван И хэлэхдээ: - Бусдыг шахаж дарамтлах нь Хятадын уламжлал биш, хэчнээн хүчирхэг болсон ч дээрэнгүй үзэл бол Хятадын сонголт биш. 5000 жил тасралтгүй үргэлжилсэн соёл иргэншлийн түүхтэй, дэлхийн цорын ганц улс гүрний хувьд Хатад улс өөр өөр соёл иргэншил харилцан хүндэтгэж, дэлхийн улс орнуудтай энх тайвнаар зэрэгцэн оршиж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил, зорилтыг баримталсаар ирсэн юм. Хятад улс эрхээ эрс хамгаална. Гэвч дээрэнгүй үзэл гаргахгүй, шударга ёсыг эрхэмлэх нь Хятадын дипломат бодлогын баримтлах зарчим юм гэжээ.

Хятадын энх тайван, хөгжил нь олон улсын хамтын нийгэмлэгт улам их итгэл найдвар төрүүлж байна. Герман, Америкийн ард иргэдийн дунд судалгаа хийдэг байгууллагын хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнд Европ, Америкийн иргэд Хятадыг маш найдвартай улс гэж үзсэн байна. Саяхан өндөрлөсөн Мюнхений аюулгүй байдлын хуралд Европ, Америкийн улс төрийн тоймчид, Атлантын далайг дамнасан холбоотон хагарч бутрахын ирмэг дээр ирээд байна. Дэлхийн засаглалд Европ тив Хятадтай хамтран ажиллахыг улам чухалчилж байна. Германы канцлер Меркель: Герман урьдын адил хичээн зүтгэнэ. Гэвч хэрэв Хятадтай сайн сайхан харилцаагаа алдвал Герман дэлхийд ганцаараа тэргүүлэх боломжгүй юм гэсэн билээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл