solongonews
Уур амьсгалын өөрчлөлт цаг агаарын эрс тэс байдлыг улам нэмэгдүүлэв
2021-09-02 11:00
Уур амьсгалын өөрчлөлт цаг агаарын эрс тэс байдлыг улам нэмэгдүүлэв.

Дэлхийн цаг уурын байгууллагаас 09-р сарын 01-нд хамгийн сүүлийн тайланг нийтлэн тэмдэглэхдээ:

Сүүлийн 50 жилд уур амьсгалын өөрчлөлт болон эрс тэс цаг агаарын өсөлтөөс шалтгаалан цаг агаар, уур амьсгал, үер устай холбоотой гамшгийн тоо 5 дахин нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ эрт сэрэмжлүүлэг болон гамшгийн менежментийг сайжруулсны ачаар, үүнтэй холбоотой нас баралт эрс буурсан байна гэжээ.

Мөн өдөр Дэлхийн цаг уурын байгууллагаас "Цаг агаар, уур амьсгал, усны гэнэтийн үзэгдлээс үүдэлтэй нас баралт болон эдийн засгийн хохирлын атлас(1970-2019)" нийтэлж, өнгөрсөн 50 жилийн гол туршлага сургамжийг нэгтгэн дүгнэж, санал зөвлөмж гаргасан байна. Тайланд тэмдэглэхдээ:

Өнгөрсөн 50 жилийн хугацаанд дэлхий даяар 11000 гаруй иймэрхүү гамшиг бүртгэгдэж, 2 сая гаруй хүн нас барж, 3.64 их наяд ам.долларын хохирол амссан байна. Үүнтэй холбоотой нас баралтын 91 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад бүртгэгдэв гэжээ.

Дэлхийн цаг уурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Петри Тарас хэлэхдээ:

Уур амьсгалын өөрчлөлт нь цаг агаарын эрс тэс байдал, уур амьсгал болон хур тунадасны давтамжийг нэмэгдүүлж, дэлхийн өнцөг булан бүрт иймэрхүү гамшиг нэн олон удаа, нэн хүнд ноцтой болох болно. Гэсэн хэдий ч хүнд ноцтой статистикийн цаана хүсэл эрмэлзэл бий, олон аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийн системийг сайжруулсан нь нас баралтын тоог эрс бууруулсан байна. "Бид хүний ​​амь насыг аврах талаар өмнөхөөсөө илүү сайн ажиллаж байна" гэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл