Бө-Аогийн Азийн форум 12-р сарын 15-ны өдөр нийтэлсэн "Азийн ядуурлыг бууруулах ажлын тайлан 2020"-д: Гэнэтийн цар тахлын улмаас Азийн орнуудын ядуурлыг бууруулах ажилд маш их хүндрэл учруулсан хэдий ч Ази тив бол дэлхийн ядуурлыг бууруулах салбарт хамгийн их хувь нэмэр оруулагч хэвээр байна. Асар их эдийн засгийн өсөлтийг дагалдан Азийн хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжил дэлхийн эдийн засаг болон ядуурлыг засаглах байдлыг эрс өөрчлөв. 2019 оны байдлаар Азийн олонх хөгжиж буй орнуудын ядуурлын хэмжээ 3 хувиар буурсан гэж тэмдэглэсэн байна.
Тайланд мөн дэлхий нийтэд тулгамдсан цар тахлын өмнө Хятад улс ядуурлыг бууруулах салбарт олныг гайхшруулсан амжилт гаргалаа. Хятад улс Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш 700 сая иргэнээ ядуурлаас амжилттай гаргаж, Ази тив, тэрчлэн дэлхий нийтийн ядуурлыг бууруулах ажилд оруулсан хувь нэмэр нь маш их юм гэж тэмдэглэжээ.
