solongonews
Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Яармаг тун удахгүй болно
2019-03-13 16:24
Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Яармаг энэ сарын 15-нд болно.

ӨМӨЗО-ы Эдийн засгийн хөгжил, судалгааг дэмжих нийгэмлэгийн санаачилгаар ӨМӨЗО-ы Хөдөө аж ахуйн танхим, Усжуулалтын танхим, Ой мод болон тал нутгийн товчоо хамтран зохион байгуулах Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн 24 дэх удаагийн Яармаг болон Өвөр Монголын ойн бүтээгдэхүүний III яармаг энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд болно.

Яармагийн хүрээнд нийт 20 мянган км.кв талбайд зургаан хэсэг павильон байрлуулах юм. Нийт 700 гаруй аж ахуй нэгж оролцож, 1200 лангуу гаргах бол дэвшилтэт шинэ технологийн бүтээгдэхүүний 86 аж ахуйн нэгж 420 тусгай патенттай бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх аж.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл