Хятадын Үхань хотын гэрлийн электрон мэдээллийн кластер зэрэг 20 кластерууд нь Хятадын үндэсний аж үйлдвэр мэдээллийн яамны гуравдугаар ээлжийн тэргүүний үйлдвэрлэлийн шигшээ тэмцээнд түрүүлснээр, Хятадын чухал бойжуулсан үндэсний зэрэглэлийн тэргүүний үйлдвэрлэлийн кластеруудын тоо 45 болон нэмэгджээ.
Хятадын үндэсний кластер нь үйлдвэрлэлийн өндөр чанартай хөгжлийг дэмжих чухал тээвэрлэгч болжээ. Үндэсний зэрэглэлийн 45 кластер 2021 онд тэргүүлэх аж үйлдвэрийн бүтээгдэхүүн нь 19 мянган тэрбум юаньд хүрч, үндэсний зэрэглэлийн үйлдвэрлэлийн18 шинийг бүтээх төвийг байгуулж, нийт үндэсний зэрэглэлийн шинийг бүтээх төвийн 70 хувийг эзлэв. Үндэсний зэрэглэлийн технологийн шинийг бүтээх тээгч 1700 гаруй болж, 170 гаруй үндэсний зэрэглэлийн ганц төрлийн аварга аж ахуйн нэгж, 2200 гаруй үндэсний зэрэглэлийн тусгай мэргэжлийн “бяцхан аварга” аж ахуйн нэгжийг бойжуулан байгуулсан байна.
Үндэсний зэрэглэлийн кластер нь чухал салбар, салбар дахь шинийг бүтээх хөгжлийг хөтлөх чухал хүчин болжээ. Үндэсний зэрэглэлийн 45 кластер дотор, шинэ үеийн мэдээллийн технологийн салбар 13, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмжийн салбар 13, шинэ материалын салбар 7, биологи анагаах ухаан болон дээд зэрэглэлийн эмнэлгийн хэрэгслийн салбар 5, өргөн хэрэглээний барааны салбар 4, шинэ эрчим хүч, ухаалаг сүлжээний автомашины салбар 3 байж, үйлдэх хүчирхэг улсын бүтээн байгуулалтын голдлоготой хүрээ царыг хамарчээ.
Үндэсний кластер нь бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг тэргүүлэх чухал хөдөлгүүр болжээ. Үндэсний зэрэглэлийн 45 кластер нь 19 муж (ӨЗО, шууд харьяа хот), үүнд зүүн бүс нутгийн 30, дунд бүс нутгийн 8, баруун бүст 5, зүүн хойд бүст 2 байж, Хэбэй, Бээжин, Тяньжинь, Хөхмөрөний гурвалжин хойг, Жужян мөрний гурвалжин хойг, Чэндү Чүнчин гэсэн 4 гол чухал бүс нутгийн кластерын тоо 30 болж, 2/3-ыг эзэлж байна.
