Дэлхийн хамгийн урт шилэн зам тавигдлаа
2018-06-13 11:03
Хэ Нань мужийн Шинь Ми хотын дэлхийн хамгийн урт шилэн замын барилгын ажил 06 дугаар сарын 12-ны өдөр дууссан байна.

Энэхүү шилэн зам нийт 3000 гаруй тонн ган төмөр болон 150 хэсэг гурван давхартай хатуу шилээр бүтсэн шилийг ашигласан бөгөөд 8 сарын хугацаанд бүтээсэн байна. Үүнээс гадна энэхүү шилэн зам уулын хавцал дээр тавигдсан бол газраас 360 метр өндөрт, хаднаас 30 метрийн зайд оршдог юм. АНУ-ын Колорадо хавцалд оршдог “Дэлхийн 8 дахь гайхамшиг” хэмээн нэрлэгдсэн шилэн замаас 9 метрээр урт аж. Шилэн зам 06 дугаар сарын 16-ны өдрөөс албан ёсоор ашиглалтад орно.


Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх
