solongonews
Хоолны жор: Хушга, үзэм, гадилтай кекс
2021-01-04 11:22
Хоолны жор: Хушга, үзэм, гадилтай кекс

Өглөөний цай, өдрийн хоол, орой дессерт алинд ч идэж болох маш гоё зөөлөн, амтлаг гадилтай талх/кексний жор. 

Орц:

Гадил– 4ш /маш сайн болсон, хальс нь харлаад эхэлсэн гадил байвал сайн/
Цөцгийн тос– ½ аяга буюу 125 гр /өрөөний температурт/
Элсэн чихэр– ¾ аяга буюу 156 гр
Ванилийн охь – ½ ц.х
Гурил – 1+1/2 аяга буюу 180 гр
Хүнсний сода – 1 ц.х
Давс – ½ ц.х
Өндөг – 2ш /өрөөний температурт/
Үзэм – ½ аяга
Хушга – ½ аяга

Заавар:

Цөцгийн тос, элсэн чихрээ гар холигчоо дунд дээр нь тавьж хутгана.
Гадилаа сэрээгээр нухаш болгоод 1-р алхам дээр нэмнэ.
Ваниль, өндгөө нэмээд, холигдтол хутгана
Гурил, давс, содаа хооронд нь сайтар хольсны дараа шингэн хольц дээрээ нэмж, сайтар миксердэнэ /дунд хурдаар/.
Үзэм, хушгаа нэмээд, зөөлөн хутгуураар гараараа холино.

Жич: хэрэв миксер байхгүй бол миксерний хушуугаар ч хутгаж болно. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : gogo
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл