Та аль болох олон нэр төрлийн хүнсийг хангалттай хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Үүнд:
Үр тариан бүтээгдэхүүн
Үр тариан бүтээгдэхүүн дэх амин дэм, эслэг нь эрч хүчийг өгөхөөс гадна өтгөн хаталтаас сэргийлнэ.
Хүнсний ногоо, жимс жимсгэнэ
Хүнсний ногоо жимс жимсгэнэ дэхь амин дэм, эрдэс, эслэг зэрэг нь таны бие болон арьсыг эрүүл байхад туслана. Мөн өтгөн хаталтаас сэргийлнэ.
Мах
Мах, тахианы мах, өндөг, вандуй зэрэг нь булчин ба цусны эрүүл байдалд тусална.
Сүү цагаан идээ
Сүү сүүн бүтээгдэхүүн нь таньд болон хүүхдэд хэрэгтэй кальциар баялаг байдаг учраас тослоггүй болон тослог бага сүүг хангалттай уу.
Ус, жимс ногооны шүүс
Эдгээр нь өтгөн хаталтаас сэргийлж таныг болон хүүхдийг тань эрүүл байхад туслана. Өдөрт наад зах нь 8 аяга шингэн уу.
