Зургаан өдрийн хугацаатай зохион байгуулагдах 15 дахь удаагийн Монгол үндэстний хувцас загварын урлагийн наадам ӨМӨЗО-ы Хөххотоо нээгдлээ.
Энэ удаагийн урлагийн наадам нь “Үзэсгэлэнт тал нутаг, солонгон тал нутаг”-аар гол сэдэв болгож, Өвөр Монголын урт удаан түүх соёл болон үндэстний гүн гүнзгий соёлыг дэлгэн харуулж, монгол хувцас загварын соёлын солилцоо, монгол үндэстний уламжлал, иннавацийг дэмжихэд зорилгоо болгосон байна.

ӨМӨЗО-ы бүхий л аймаг хойтын 152 төлөөлөгчдийн багаас гадна, Гансү, Хөхнуур, Шиньжян, Юньнань зэрэг муж орноос 4 төлөөлөгчдийн баг томилон оролцуулж, нийт 1956 хувцас загварын уран бүтээл оролцож байгаа аж. Мөн Монгол Улс, ОХУ-ын БНБурУ, Тува, Халимагийн олон улсын үзүүлбэрийн багийг урилгаар оролцуулж байгаа юм байна.

Уламжлалт хувцас, өвлийн улирлын уламжлалт хувцас, монгол үндэстний хувцасны элемент бүхий орчин үеийн хувцас загвар, ажлын дүрэмт хувцас, энгийн хувцас, сурагчийн дүрэмт хувцас зэрэг 6 төрлөөр зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ оны урлагийн наадам нь 05-р сарын 19-өөс эхэлж, Өвөр Монголын бүх аймаг хотоос нийт 219 баг салбар тэмцээний бэлтгэл уралдаанд оролцсон байна.


Монгол үндэстний хувцас загварын наадам нь Монгол Улс, ОХУ зэрэг “Бүс ба зам” дагуух улс орны анхааралд хүрч, үндэстний соёлдоо хайртай дуртай хүмүүст боломж олгож, улмаар монгол үндэстний уламжлалт хувцас загварын соёлыг уламжлан дэлгэрүүлж, хөгжүүлэх талыг дэмжиж байна.






