solongonews
Эгэл хүмүүсийн энгүй хайр
2020-04-30 19:37
Эгэл хүмүүсийн энгүй хайр.

“COVID-19”-ийн дэгдэлтийн байдалд судалгаа хийж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай мэдлэгийг сурталчилж, иргэдийн эрүүл мэндийн төлөө зүтгэсээр ирсэн хүмүүс гэхээр нэн түрүүнд эрүүл мэндийн салбарынхан санаанд орох нь мэдээж.

Тэд мөн ядуурлаас ангижруулах ажлаа ч амжуулан, ажил үйлдвэрлэлийг дахин эхлүүлэх тэргүүн эгнээнд зүтгэсээр байна. Үүгээрээ Хятадын олон бүс нутгийн аж үйлдвэрийн машинууд дахин ажиллаж, урин дулаан хаврын улиралд Хятадын үйлдвэрлэл дахин хөгжлийн замаа үргэлжлүүлэх боломжтой боллоо.

Тэд халдварт өвчинтэй тэмцэж буй онцгой үед өөрийн цагаа гамнан, олон нийтэд үйлчилж, олон түмний санаа зовдог зүйлд адилхан санаа зовж явдаг. Эдгээр хүмүүс иргэдийн сэтгэл санааг тайвшруулахад хүчин чармайлт гаргаж, нийгмийн амьдралыг хэвийн байдалд нь оруулахыг хэнээс ч илүү эрмэлзэж, үүний төлөө байдаг бүхнээ зориулан өдөр шөнөгүй ажилласаар байна. Тэдний тухай сонирхолтой товч түүхээс та бүхэндээ хүргэе.

Халдварт өвчин хүн бүрт хүнд сорилт авчирлаа

Хубэй мужийн Жинь Жүө хотын Жинь Жүө дүүргийн Эрүүл мэндийн товчооны дарга Дүн Лихүй “COVID-19”-тэй тэмцэх тэргүүн эгнээнд 20 гаруй хоног ажилласны дараа 02-р сарын 16-ны өдөр нас барав. Тэрээр энэ жил 41 настай бөгөөд нас барахаас өмнөх хэдхэн минутад мөн халдварт өвчний байдлын тухай цуглуулсан мэдээллийн статистик болон цаашдын хэдэн хоногийн ажлын хуваарь дээрээ ажилласаар байсан юм.

Дүн Лихүй цагаан сарын амралтаараа ч амралгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажилд оролцсоор байв. Хариуцсан дүүргийнхээ халдварт өвчинтэй тэмцэх ажлыг удирдан зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, хяналтын ажлыг зохицуулах учир тэрээр шөнийн 12 цаг хүртэл ажилладаг.

Хубэй мужийн Жинь Жүө хотын Жинь Жүө дүүргийн Эрүүл мэндийн товчооны дарга Дүн Лихүй (Зүүн талаас гуравдугаарт)

Зургийг: Синьхуа агентлаг

Дүн Лихүй энгийн ажилтан төдийгүй мөн айлын гэргий, үрийн ээж, басхүү аав ээжийнхээ хайрт охин. Гэсэн хэдий ч ажлын хамт олон нь түүнийг тэргүүлэх ажилтан гэж үздэг. Харамсалтай нь, тэрээр саа өвчинд нэрвэгдсэн ээж, 10 настай охинтойгоо үргэлж хамт байж чадаагүй. Одоо ээжтэйгээ хамт нойрсох гэсэн охиных нь хүсэл  хэзээ ч биелж чадахгүй.

- Би “WeChat”-аар Дүн Лихүйтэй холбогдсон яриагаа дахин давтан үздэг. Түүний нас барахаас өмнөх 30 минутад бид ажлынхаа тухай санал бодлоо солилцож байсан гэж хамт ажилладаг найз Ван Шаорүн нь ярилцлага өгөхдөө хэлсэн юм.

Энэ бол Дүн Лихүйн амьдралын хамгийн сүүлийн хорин өдөр бөгөөд тэрээр амь насаа ажлын байрандаа “хандивласан” баатар.

Өнөөдрийн “COVID-19”-ийн дэгдэлтийн байдал нааштай өөрчлөгдлөө. Гэсэн хэдий ч хилийн чанадаас ирсэн тохиолдлоос халдвар авах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд олон газрын нисэх онгоцны буудлууд чухал газар болсон юм.

Зорчигчдын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа нь онгоцны буудлын үйл ажиллагааны ачааллыг тасралтгүй нэмэгдүүлсээр.  Терминалын ачаалал ихтэй болсноор зоригчдын тээш ихээхэн орон зайг эзэлж, бусад ачаа тээрийн тээвэрлэлтэд зохих хэмжээнд нөлөөлсөн байна. Эдгээр бүхнийг зохицуулах нь Нийслэлийн олон улсын нисэх онгоцны олон нийтийн аюулгүй байдлын товчооны “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, хянах багийн орлогч дарга Лү Таогийн хариуцдаг ажил.Гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Бээжинд байрлах Нийслэлийн нисэх онгоцны буудлын T3-D бүсийг олон улсын нислэг газардах тусгай бүс болгон тогтоосон байна. Ингэснээр Лү Тао T3-D бүсийг хэрхэн үр ашигтай ашиглах тухай нарийн судалж, холбогдох нэгжүүдтэй ажлын тухай санал бодлоо солилцон, цагдаагийн ажлын төлөвлөгөөг боловсруулж, тогтмол болон тур зуурын эргүүлийн постуудын байрлалыг төлөвлөв. Үүний зэрэгцээ тэрээр бас ажлын багийн гишүүдийн түр зуурын дотуур байрыг зохицуулан өдөр тутмын хэрэгцээт зүйлсээр хангасан байна.

03-р сарын 15-ны өдөр Нийслэлийн нисэх онгоцны буудал болон ДаШин нисэх онгоцны буудлаас олон улсын болон Хонконг, Макао, Тайваний бүх нислэгийг T3-D бүсэд газардахаар тохируулжээ. Үүнд зориулан Лү Тао цэвэр ус, бэлэн гоймон зэрэг “стратегийн эд бараа”-г зохицуулж, ажлын хуваарийн дагуу тохируулга хийв.

Нийслэлийн олон улсын нисэх онгоцны олон нийтийн аюулгүй байдлын товчооны “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, хянах багийн орлогч дарга Лү Тао 03-р сарын 18-ны өдөр онгоцны буудлын T3-D бүсэд зорчигчдод үйлчилж байна.

Зургийг: Синьхуа агентлаг

Цаашдын хэдэн өдрүүдэд Лү Тао ажлынхантайгаа мөн л тун завгүй ажиллаж, цаг үргэлж хувирч буй нөхцөлд зохицуулалт хийж, нислэгийн аюулгүй байдлыг аль болох хамгаалахын төлөө зүтгэсээр байна.

Лү Таогийн хоолой аль эрт сөөнгө болсон боловч улс орноо хамгаалахын төлөө олон олон зорчигчдод үйлчилсээр байна.

Ажлын байр өөр ч зүтгэл чармайлт ижил

Гэрэлтүүлэг бүтэн хотын оршин тогтнох эрч хүчийг харуулж, тоо томшгүй олон гэр бүлд амар амгалан, итгэл найдвар бэлэглэдэг.

Хятадын Үндэсний цахилгаан сүлжээний Хубэй муж дахь Шао Гань цахилгаан хангамжийн компаний цахилгаан түгээх төвийн дарга Шэнь Ган бол шөнийг гэрэлтүүлдэг “гэрэл авчрагч” юм.

- Цахилгаан эрчим хүч халдвар авсан өвчтөнүүдэд чухал баталгаа. Би Шао Гань дүүргийн 170 түгээлтийн шугам, 39 дамжуулагч, 258 цагираг тор, 1500 нийтийн трансформаторын хянаж шалгах ажлыг хариуцдаг гэж тэрээр ажлынхаа тухай танилцууллаа.

Шэнь Ган ажлын хамт олонтойгоо цуг энэ 170 түгээлтийн шугамыг хянан шалгах үүргийг сайн гүйцэтгэхийг хичээж, хэт улаан туяаны термометр, хэт авианы шинжилгээний тоног төхөөрөмжөө авч хотын өнцөг булан бүрийг үлдээлгүй хянаж явдаг.

Үндэсний цахилгаан сүлжээний Хубэй муж дахь Шао Гань цахилгаан хангамжийн компаний цахилгаан түгээх төвийн дарга Шэнь Ган эмнэлгийн тусгай цахилгаан хангамжийн шугамыг хэт улаан туяаны зураглалаар шалгаж байна.

 (Люй Ган 01-р сарын 24-ний өдөр зураг авав)

 Зургийг: Синьхуа агентлаг

- Бид сайн ажиллавал хүмүүс цахилгаантай болно гэж Шэнь Ган үргэлж хэлдэг.

Өдөржингөө ажилласны дараа Шен Гангын гутал, шурхнаг нь шавар, хог, ургамлаар бүрхэгдсэн байдаг. Гэсэн хэдий ч тэрээр гэртээ буцахаас өмнө халдваргүйжүүлэлтийн материал хангалттай байгаа эсэх, засварын тоног төхөөрөмж бүрэн бэлэн байгаа эсэхийг шалгаж үзэн, “WeChat”-даа ажлынхныхаа эрүүл мэнд, амьдрал ахуйд нь анхаарал тавьсаар байдаг.

- Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд цахилгаан эрчим хүчний хангалт юу юунаас чухал. Үүнийг би ямагт санаж явдаг. Олон хүмүүс цахилгаан хангах салбарт ажилладаг биднийг анзаардаггүйн шалтгаан нь бид тэдэнтэй дандаа хамт байлцдагт байхаа гэж Шэнь Ган ярьлаа.

Харанхуйг гэрэлтүүлдэг гэрэл олон гэр бүлд нөлөөлдөг боловч тээврийн шугамын аюулгүй байдал нь эдийн засаг, нийгмийн ерөнхий хөгжилтэй холбоотой байдаг.

Хятадын Сычуань мужийн баруун бүс нутагт байрладаг Я Кан өндөр хурдны зам бол Сычуань мужаас Төвд хүртэлх гол зам юм. Энэ зам шугам дээр олон гүүр, туннель байдаг. Тиймээс гүүр-туннелийн харьцаа 80 хувиас давсан ба зарим хэсэг нь 96 хувьд хүрснээр хүмүүст үүлэн дээр аялж буй мэт мэдрэмж төрүүлдэг байна.

- Энэ замыг Сычуань мужаас Төвд хүрэх гол судас гэж хэлж болно. Бид энэ замыг баталгаатай саадгүй байлгах хэрэгтэй гэж Сычуань мужийн Зам тээврийн товчооны өндөр хурдны замын хөдөлгөөний хууль сахиулах байгууллагын тав дахь багийн дарга Чян Вэй Битүүний өдрөөс эхлэн амралтгүй ажилласаар байна. Өндөрлөг газрын цаг агаар тогтворгүй, шөнө нь маш хүйтэн байдаг. Шөнийн ээлжинд гарсны дараа Чян Вэйгийн гутал, оймс бороо, цасанд норчихдог. Түүнийг станцдаа буцаж ирэхэд хөлийн хуруу нь хөлдөөд мэдээ алдах хэмжээнд хүрдэг ч удаа бий.

- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналт, орж гарах гарц, үйлчилгээний бүсийн үйл ажиллагааны хяналт, COVID-19-өөс урьдчилан сэргийлэх ажил тун чухал гэж хэлж болно. Үүний шалтгаан нь олон тооны эмнэлгийн болон өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн бүр энэ замаар Төвдөд нэвтэрнэ. Халдварт өвчнийг ялан давахад эдгээр зүйл дутагдаж болохгүй гэж тэрээр ажлаа танилцуулсан юм.

COVID-19-ийн халдварын байдал сайжирч, хурдны зам дээрх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын цэг цуцлагдсан ч Чян Вэй үүнийг хүндэтгэж үзсэн хэвээрээ.

- Үйлчилгээний газарт хүн ихтэй байдаг учраас бид халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор халдваржуулах ажлыг эрчимжүүлж, эрсдэлийг бууруулахын тулд хүмүүсийн орж гарах нийт тоог хязгаарлах болон хяналт тавих ажилд хүчин зүтгэж байна гэж тэрээр хэллээ.

Сычуань мужийн Зам тээврийн товчооны өндөр хурдны замын хөдөлгөөний хууль сахиулах байгууллагын тав дахь багийн дарга Чян Вэй Я Кан өндөр хурдны зам дээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын үүргээ гүйцэтгэж байна

 (02-р сарын 01-ний өдөр зургийг авав)

Үргэлж зав чөлөөгүй ажилладаг тэрээр ээжийнхээ илгээсэн захиа болон бяцхан охиныхоо зургийг харсны дараа сая тэр өдөр өөрийнхөө төрсөн өдөр байсныг гэнэт санаж байсан гэдэг.

01-р сарын 23-наас 03-р сарын 17-ны хооронд Чян Вэй ажлынхантайгаа халдварт өвчний эсрэг зориулалттай нийт 4497 материал тээвэрлэдэг ачааны машин, ажилдаа буцаж ирсэн цагаач ажилчдад зориулсан 152 автобусны аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.

 Ирээдүй илүү сайн сайхан болно

03-р сарын 21-ний өдөр Жэжян мужийн Нинбө хотын Бейлүнь дүүрэгт байрлах Shenzhou International Group-ийн ажилтнууд бүгдээрээ ажилдаа орсон.

Жилд 500 сая хувцас үйлдвэрлэдэг том үйлдвэрлэгч,  борлуулагчийн хувьд ажилтнууд нь ажилдаа аюулгүй буцаж ирэх нь компаний ажлаа дахин эхлүүлэхийн гол зангилаа юм.

Тус компаний орлогч ерөнхий менежер Чэнь Жүньжинд бүх компаний 14 муж, хотод тархдаг 18000 гаруй ажилчдын нэр, хаяг, холбоо барих мэдээллийг бүртгэсэн тэмдэглэлийн дэвтэр байдаг.

Компаний ажилчдын тоо маш олон бөгөөд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тавигдах шаардлагыг чанд мөрдөж ажиллах ёстой. Тиймээс ажилтнуудаа аюулгүй буцааж ажлаа дахин зохион байгуулах нь маш том төсөл болсон нь мэдээж.

Shenzhou International Group нь 03-р сарын 26-ны өдөр 1000 гаруй ажилчдыг Хубэй мужид буцаахаар төлөвлөж байна. Shenzhou International Group-ийн орлогч ерөнхий менежер Чэнь Жүньжин ажлаа зохицуулж байгаа нь

(03-р сарын 25-ны өдөр зургийг авав)

Зургийг: Синьхуа агентлаг

- “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх ажлын шаардлагаар ажилтнаа тээвэрлэх автобусанд заавал тусгаарлалт хийх нөхцөл бүрдүүлж, хүн хоорондох зайг баримтлах хэрэгтэй. Үүний улмаас бидэнд хамгийн багадаа 700 автобусны шаардлага гарсан гэж Чэнь Жүньжин танилцууллаа.

Ажилчдын эрүүл мэндийн байдлын тухай урьдчилсан ойлголттой болох нь бүх ажлын эхлэл. Үүнтэй холбогдуулан Чэнь Жүнжин ажилчдынхаа эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг цуглуулахаар компаний тусгай QR кодыг боловсруулах ажлыг зохион байгуулсан.

  Мөн тэрээр холбогдох хариуцлагатнуудын хариуцсан ажилтнуудтайгаа холбоо барих ажлыг зохицуулж, автобус бүрийн зорчих цаг, байршлын тухай бүх талаар ойлголттой байх хэрэгтэй байв.

02-р сарын 11-ний үдээс хойш 27 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилтны баг Шааньши мужийн Баожи хотоос Нинбө хотын Бейлүнь дүүрэгт хүрэв. Мөн тухайн өдөр Ганьсү мужийн Лань Жүө хотоос ирсэн 27 ажилтан компанидаа аюулгүй буцсан байна.

Ажилчдыг буцаах төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээс хойш тэдэнтэй холбоо барих ажлыг хариуцсан хэдэн зуун хүн өдөр бүр Чэнь Жүнжинд ажлын хариу тайлан хийж байдаг.

- Эдгээр хүмүүст хариулт өгч ажилласаар өдөрт хамгийн олондоо хэдэн зуун удаа утсаар ярьсан тохиолдол ч бий гэж хэллээ.

Нин Бө хотоос хэдэн мянган километрийн зайд орших Юүньнань мужийн Юүньшань шяний ДаШин багийн Лүө Чю тосгоны дарга Жан Жаофү тосгоны иргэдээ шинэ байшин руу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохицуулан завгүй ажиллаж байна.

Лүө Чю тосгон уулын гүнд байрладаг бөгөөд тус тосгоны хэдэн арван айлууд хөндийн хоёр талд тархаж байрладаг. 2017 оны эцсээр ядуурлыг бууруулахын тулд нүүлгэн шилжүүлэх бүс болгон тохижуулснаар тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг Жан Жяофү зохион байгуулах болов.

Энэ ажил “COVID-19”-ийн өвчний улмаас түр зогссон. Гэсэн хэдий ч тосгоны удирдах багийн ажил зогсоогүйгээр барахгүй ажил нэмэгдсэн хандлагатай болсон юм.

Юүньшань шяний ДаШин багийн Лүө Чю тосгоны дарга Жан Жяофү тосгоны иргэдийнхээ байдалтай танилцаж байна

 Зургийг: (01-р саырн 12-ны өдөр) Синьхуа агентлаг

Жан Жяофү Цагаан сарын шинийн хоёрны өдрөөс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг сурталчилж, тосгоны иргэдийн халууныг хэмжих, маск тараах, шинэ байранд шилжихийг хүсэж буй иргэдийн сэтгэл санааг тайвшруулахын тулд өдөржин хичээсээр ирсэн. Уулан замаар аялахад хэцүү байсан ч Жан Жяофү, мөн хоёр өдрийн хугацаанд өөрийн хариуцсан 77 өрхдөө хүрч чадсан байна.

Өндөр уулс хүмүүсийн аз жаргал руу зорих замд саад болж чадахгүй. Халдварт өвчний дэгдэлтийн байдал сайжирснаас хойш Юүн Шань шянь ядуурлыг бууруулах ажлыг дахин эхлүүлэхээр болсон. Ингэснээр тосгоны иргэдийн шаардлагыг ойлгох, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, нүүлгэн шилжүүлэх цагийг зохицуулах зэргээр Жан Жяофүгийн ажил улам бүр их болсон юм.

-“COVID-19” бидний ядуурлаас ангижруулах хүсэл эрмэлзэлд саад болж чадахгүй. Хүмүүс шинэ байрандаа шилжиж байгааг хараад би маш их баяртай байна гэж Жан Жяофү хэлсэн юм.

 

Зохиогч: ЯН ШЮ ДА ЖЭНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл