solongonews
Кофейн ач тус
2019-04-16 15:55
Та бидний сайн мэдэх кофеиноос гадна өөр биологийн идэвхт олон зуун нэгдэл кофенд агуулагддаг.

Та бидний сайн мэдэх кофеиноос гадна өөр биологийн идэвхт олон зуун нэгдэл кофенд агуулагддаг. Харин кофены эрүүл мэндэд үзүүлдэг тустай нөлөө нь энэ бүх нэгдлийн харилцан үйлчлэлээс улбаатай гэж Харвардын их сургуулийн эрдэмтэд үзэж байна. Тамхи татдаггүй хүмүүсийн биед кофе ач тусаа илүүтэй өгдгийг судлаачид мөн онцолсон юм. Тамхи нь кофены эрүүл мэндэд үзүүлдэг эерэг нөлөөллүүдийг дарангуйлдагтай энэ нь холбоотой юм байна.

Бас нэгэн сайхан мэдээ гэвэл кофе ууснаар паркинсоны өвчин болон чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал буурдаг байна. Учир нь кофе цусан дахь сахарыг боловсруулахад тус болдгийн зэрэгцээ бие махбодын инсулинд мэдрэг чанарыг нэмэгдүүлдэг юм.

Түүнчлэн элэг өвчлөх, элэгний хорт хавдар үүсэхээс кофе сэргийлдэг. Их Британийн Саутгемптоны их сургууль 430 мянган хүнийг хамруулан судалгаа явуулсны дүнд өдөрт 1-2 аяга кофе уудаг хүн элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэл 22-43 хувь буурдаг бол 3-4 аяга кофе уухад 57-65 хувь буурдаг болохыг тогтоосон байна.

Энэ нь кофенд агуулагддаг исэлдэлтийн эсрэг бодисууд элэгний гэмтсэн эсийг нөхөн сэргээж, халдварын тархалтыг бууруулдагтай холбоотой гэж эрдэмтэд тайлбарлаж байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл